Мал аж ахуй

2013.07.18 Бизнесийн салбарууд Read count: 20284


Тус МАА-н салбар нь 5-н салбар нэгжээ түшиглэн 21100 толгой малтайгаас, 5831 толгой үхэр, үүнээс 2000 хээлтэгч үнээ, 14111 толгой бог, 437 адуу / туслах аж ахуйд 563 толгой гахай, 158 толгой тахиа/ малтайгаар үйл ажиллагаагаа явуулж, материаллаг бааз сайтайн дээр жил бүр 100-500 га-д тэжээлийн ургамал тариалан 4000-10000 тн дарш, 12000тн байгалийн хадлан бэлтгэн суурин болон бэлчээрийн маллагааг хослуулан өсгөж байна. Мал зүйч 8, малын эмч 5 нийт 13-н мэргэжилтэн боловсон хүчинтэй, 90 гаруй малчин ажилладаг.

2008 үхэр сүрэгт дэлхийн махны үхрийн үүлдэрлэг байдлыг тодорхойлогч гол үүлдрүүд болох Red-angus, Black-angus, Hereford, Limousin, Sharolas зэрэг үхрийн “ичмэл” үр импортлон авчирч нутгийн болон сайжирсан монгол, нутагшсан халимаг үнээнд зохиомол хээлтүүлэг хийсний үр дүнд 100 толгой эрлийз тугал хүлээж аваад байгаа бөгөөд 2007 онд Канадаас махны чиглэлийн Хар-ангусын үр хөврөл импортлон оруулж ирж 276 толгой үнээнд амжилттай суулгасны үр дүнд Монголд анх удаа махны чиглэлийн Дэлхийн өндөр хөгжилтэй орны Ангус тугалын цөм эх сүрэг өсч байна. 2010 онд махны чиглэлийн хонийн үржил селекцэнд анхаарч Канадын Dorper, White dorper, Katahdin үүлдэрийн хонь, сүүний чиглэлийн Saamen ямааны үр хөврөлийг шилжүүлэн суулгах ажлыг хийхээр төсөл хэрэгжүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар Гацуурт ХХК-ний ГТМАА-н төв Баяндулаан уул ХХК, Монгол ногоо ХХК, Сэлэнгэхүнс ХХК, Виго буудай ХХК, Сэлэнгэ мах ХХК, Сэлэнгэ тос ХХК, Шаргал тариа ХХК, Сайхантолгой ХХК, Халимаг ХХК, Монгол Ангус ХХК, Сэлэнгийн тариалан ХХК, Скрин ХХК зэрэг 17 охин компаниудтай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Ерөө, Шаамар, Алтанбулаг сумдуудад үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 500 гаран ажилтан ажиллагсад ажил хөдөлмөр эрхэлж МУ-ын Хөдөлмөрийн баатар, Алдан гадас одонт, Тэргүүний механикжуулагч, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилчин, аймаг сум, орон нутгийн тэргүүний сайчууд олноор төрөн гарсан байна.

Тус компани нь 2005 онд 60, 2006 онд 74, 2007 онд 80 гаруй, 2008 онд 140 гаруй ажлын шинэ байр гаргаж сумандаа тэргүүлсний зэрэгцээ 2007 онд 50 хүний оффисын иж бүрэн тоноглогдсон байрыг ашиглалтанд оруулж өндөр хурдны интернет суурилуулсан бөгөөд ажиллагсдынхаа ахуй байдалд онцгой анхаарч 2006- 2007 онд ажилчдын 60 хүний цайны газар, 2008 онд 80 ажилчидын орон сууц зэрэг орчин үеийн шаардлага хангасан тохилог байруудыг барьсан.