Техник худалдаа, засвар үйлчилгээ, түрээс

2013.05.08 Бизнесийн салбарууд Read count: 8723


Гацуурт ХХК-ний засварын бааз нь 2005 онд байгуулагдаж 2005 оны 11 сараас АНУ, Англи улсуудад төдийгүй дэлхий дахинд трактор, ХАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-н John Deere, усалгааны систем үйлдвэрлэлээр манлайлагч АНУ-н Valmont, хүнсний ногооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Германы Grimme, үр тарианы агуулах, ангорын үйлдвэрлэл угсралтаар тэргүүлэгч Канад улсын Westeel, тос тосолгооны материал үйлдвэрлэгч Англи улсын BP (British Petroleum) компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

John Deere болон Valmont компани нь олон жилийн түүхтэй АНУ-н тэргүүлэгч компаниуд бөгөөд чанар хийгээд баталгаат байдлыг өөрийн гол зорилго болгосон Монголтой ижил байгаль цаг уурын нөхцөлд тохирсон тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм.

Англи улсын BP (British Petroleum) компани нь бүх төрлийн тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг энэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Гацуурт компаний хамт олны үйл ажиллагааны гол чиглэл нь дээрхи компаниудын техник тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх, худалдах, засвар үйлчилгээ хийх, сэлбэг хэрэгслээр найдвартай ханган ажиллахад оршино.

Манай баазын инженер техникийн ажилтан, техникчид дэлхийн шилдэг техник тоног төхөөрөмж, технологийн дэвшилийг өөрийн эх оронд ажиллуулах чадвартай болон бэлтгэгдэж байгаа бөгөөд олон улсын хэмжээний мэргэжилтэн оператор бэлтгэх бааз суурь болж байгаа билээ.

2009 оноос газар тариалангийн гол бүс нутаг болох Дархан уул аймагт ХАА-н техник, тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний төвийг нээн ажиллаж байна.