Уул уурхай

2013.07.16 Бизнесийн салбарууд Read count: 19832

Тус компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацуурт, Билүүт, Нарст, Ялбаг, Дархан уул аймгийн Шарын гол сумын Хүйтний ам, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд Зүүн Сөдөтийн аманд алт олборлолтын үйлдвэрлэл явуулж ирсэн.

Мөн төв аймгийн Заамар сум, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумдад шороон ордын нарийвчилсан хайгуул хийсэн.

2002 оноос геологи, уул уурхайн салбартаа техникийн шинэчлэл хийсэн. Үүнд: Шинэ зеландын /скрин/ 60, 80 зэрэг угаах төхөөрөмж 10 ширхэг, АНУ-ын А101 баяжуулах жижиг төхөөрөмж 10, Японы Hitachi 130,210, 330, 350, 450 маркийн экскаватор 34 ширхэг, Швейдийн VolvoA25, A30 ачааны самосвал 12 ширхэг, Израйлийн ФИАТ Аллис 31, бульдозер 10-ийг тус тус худалдан авч, үйлдвэрлэлийн ажилд хэрэглэснээр 2002-2010 оны хооронд хөдөлмөрийн бүтээмж 3 дахин нэмэгдэж, алт олборлолтын ажлаараа сүүлийн 5 жилд тус компани нь 130 гаруй аж ахуйн нэгжүүдээс 2-3- р байруудад тогтмол шалгарч ирсэний зэрэгцээ үйлдвэрлэлийн ажилд Монгол улсад анхны байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлснээр зардлыг хэмнэж, элс угаалтын хэмжээг дээшлүүлж, металл авалтыг нэмэгдүүлэх, хаягдлын хэмжээг багасгах, угаалгын технологийг боловсронгуй болгож, техникийн нөхөн сэргээлтийг байнга хийж байгаа зэрэг нь ихээхэн үр дүнтэй болсон юм.

Шинэ техник технологи ашигласны үр дүнд үйлдвэрлэлийн явцад карьерт дотоод овоолгыг 100% хийснээр нөхөн сэргээлтийг шууд үргэлжлүүлэн хийх боломжтой болж байна.

Тус компаний харъяа Өвөрхангай аймгийн Бат- Өлзийт сумын Сөдөтийн уурхайн хамт олон байгалийн унаган төрхийг хадгалах, нөхөн сэргээх зорилгоор мод үржүүлгийн плантац байгуулж, сүүлийн 5 жилд үр дүнтэй ажиллаж байна. 2001- 2010 онуудад техникийн нөхөн сэргээлтийг 214.3 га биологийн нөхөн сэргээлтийг 201.9 га талбайд хийж гүйцэтгэсэн. 2006 оны 9 сард улсын хэмжээний үзүүлэх сургалт, семинарыг анх удаа зохион байгуулсан.

2009-2010 онд “Бороо Гоулд” компанитай хамтран Гацууртын ордын авто замын засварын ажлыг амжилттай гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн “Бороо Гоулд” компаний Гацууртын ордын хүдэр тээвэрлэх ажлын гүйцэтгэгчээр шалгаран 2011 оны 4-р сараас эхлэн ажиллахаар хөрөнгө оруулалт хийж ажиллаж байна. Байгаль хамгаалах болон техник, биологийн нөхөн сэргээлтийн нийт зардал 7,791,763,59 төгрөг зарцуулсан.