Хүний нөөцийн албаны мэндчилгээ

Хүний нөөцийн албаны мэндчилгээ

Эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтгая

Гацуурт ХХК нь анх 1993 онд байгуулагдсанаасаа хойш хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, уул уурхайн зэрэг биенесийн салбаруудад амжилттай ажиллаж байна.

Ялангуяа Монголын ХАА-н хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтыг шинэ түвшинд хүргэж чадсан хамт олон билээ. Бидний амжилтын үндэс нь чадварлаг, эрч хүчтэй хамт олон юм.

Манай компани өнөөдрийн байдлаар 1000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Цаашид бид цар хүрээгээ улам тэлж, баталгаатай олон шинэ ажлын байр бий болгон ажиллах болно. Бид шинэ ажилтандаа мэргэжлийнхээ болон хувь хүнийхээ хувьд амжилт гаргах боломж бололцоог нээж өгөхдөө баяртай байх болно.

Манай компанийг сонгосноор танд дараах боломжуудыг олгох болно:

Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх

Ажлын тав тухтай таатай орчинд эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олонтой ажиллах

Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх

Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж

Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал

Дэлхийн зах зээлд нэрд гарсан хамтрагч байгууллагуудын ажлын арвин туршлагаас (JOHN DEERE, GRIMME, CASTROL, AVGUST, VALLEY, MORRIS, INTERLIM …) суралцах таатай боломж



Таныг бидэнтэй холбоо барина гэдэгт итгэж байна.

Амжилт хүсье!