Grimme

Grimme

Төмс хүнсний ногооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Герман улсын “Гримми” компани нь төмс хүнсний ногооны чиглэлийн бүх төрлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, сургалт эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Гримми нь төмсний бүх төрлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд нийт төмсний үйлдвэрлэлд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн 70%-ийг дангаараа үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгч юм. Гримм үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийг дэлхийн 160 гаруй оронд хэрлэглэж байгаа бөгөөд 2006 оноос эхлэн Гацуурт ХХК газар тариалангийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн Монгол улс дахь албан ёсны диллерээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улс хүн амынхаа нийт төмсний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадаад орнуудад экспортлох боломжтой болсон нь Гриммийн өндөр бүтээмжтэй техник, технологийг үйлдвэрлэлд ашиглаж байгаатай шууд холбоотой юм. /Grimme.com/