АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА, МАНЛАЙЛАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

2024.02.11 Нүүр слайдер, Мэдээ Read count: 292

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, хүн амыг эрүүл хүнсээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж хөдөлмөр зүтгэл, хуримтлуулсан туршлага, ажлын амжилтаараа 2023 онд тэргүүлсэн “Гацуурт” ХХК-ийн хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудыг төр засгаас үнэлэн АВАРГА ТАРИАЛАНЧ-аар шалгаруулжээ.

Хамт олноо төдийгүй аймаг, сумдын иргэдээ ажил хөдөлмөрөөрөө манлайлсан ажилтнуудад маань шагнал гардуулах үйл ажиллагаа 2023 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн сумдад болж, ИТХ болон ЗДТГ-ын удирдлага, төлөөллүүд шагналыг гардуулав.

Аваргын буухиаг үргэлжлүүлэн амжилттай хөдөлмөрлөж яваа нэр бүхий ажилтнууддаа халуун баяр хүргэе.

  • Сэлэнгэ аймгийн ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ МЕХАНИКЖУУЛАГЧ Д.БАТБУЯН
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын АВАРГА ТАРИАЛАНЧ Б.БЯМБАЦОГТ
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын АВАРГА ТАРИАЛАНЧ Э.НЯМБОЛД
  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын АВАРГА ТАРИАЛАНЧ П.БАЯРСАЙХАН

Ирж буй “Хилэнт эх” хэмээх Модон луу жилдээ дүүрэн жаргалтай, түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.