Спорт, урлагийн салбарт

Дэлхийн хэмжээний “Got talent” шоуг нутагшууллаа
Дэлхийн хэмжээний “Got talent” шоуг нутагшууллаа

HD Монгол телевиз нь Fremantlemedia компаний дэлхийн хэмжээний “Got talent” шоуг Монголдоо анх удаа “Авьяаслаг Монголчууд” нэртэйгээр амжилттай зохион байгуулсан нь монголын шоу бизнесийн хөгжилд хувьсал хийж чадсан оюуны томоохон хөрөнгө оруулалт байлаа.

Спорт сургууль
Спорт сургууль

Өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх “ОЛИМП” спортын сургуулийг 2007 онд байгуулж, 5 жилийн хугацаанд 20-30 тамирчны байр, хоол, бэлтгэл сургуулилалт, тэмцээний зардал зэргийг бүрэн хариуцаж ажилласан. Үүний үр дүнд тус сургуулийн тамирчидаас олимпийн болон тив дэлхийн тэмцээний медальтнууд төрөн гарлаа. Олимп сургууль нь 2007 оны 12-р сарын 12 нд Гацуурт ХХК-ий захирал Л.Чинбат, Далай Даян аварга А.Сүхбат нарын санаачлага, хөрөнгө оруулалтаар...

Өсвөрийн даамны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэлээ
Өсвөрийн даамны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэлээ

Өсвөрийн даамны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оноос эхлэн одоог хүртэл жил бүр ивээн тэтгэж байна. 2016 оны Өсвөрийн даамны улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Гацуурт” ХХК-ийн спорт зааланд зохион байгуулсан. Энэ нь монголын залуу үеийн даамчдын оюуны хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм.

"Гэгээн МУЗА" олон улсын театрын наадмыг ивээн тэтгэж, зохион байгууллаа
"Гэгээн МУЗА" олон улсын театрын наадмыг ивээн тэтгэж, зохион байгууллаа

2012-2014 онуудад “Гацуурт” ХХК нь Улсын драмын эрдмийн театраас жил бүр уламжлал болон зохиогддог “ГЭГЭЭН МУЗА” олон улсын театрын наадмыг ивээн тэтгэж, зохион байгуулсан.