Хүнсний үйлдвэрлэл, худалдаа

Хүнсний ногоо

Дани улсын SKALS компанийн төмс, хүнсний ногоог сортлон ангилж, савлах, жинлэх цогц шугамыг 2015 онд ашиглалтанд оруулсанаар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн савлагаат хүнсний ногоог зах зээлд нийлүүлж байна.

Монгол хүнд эрүүл хүнс

Хүнсний үйлдвэрлэл

ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО
454 ГА
25 НЭР ТӨРӨЛ
150 СОРТ
Мах, дайвар бүтээгдэхүүн
15 ТӨРЛИЙН МАХ
19 ТӨРЛИЙН ДАЙВАР МАХ

Мах, дайвар бүтээгдэхүүн

“Гацуурт” ХХК нь МАА-н салбараа түшиглэн мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрийг 2010 онд ашиглалтанд оруулсан. Махны үйлдвэр нь БНСУ-ийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоногт 100 бод, 200 бог мал нядлах хүчин чадалтай, ангилах болон мах, дайвар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах иж бүрэн, хамгийн сүүлийн үеийн мах загсаах, сэврээх зориулалтын хөргөлтийн систем бүхий цехтэй, үйл ажиллагааг нь бүрэн электрон системээр хянах боломжтой, гадна талдаа бохир ус цэвэрлэх, бордоо хийх байгууламжтай орчин үеийн бүхий л шаардлагыг хангасан “ААА” зэрэглэлийн үйлдвэр юм. Энэ үйлдвэр нь европ стандартаар мал нядлах хамгийн сүүлийн үеийн загсаах, сэврээх цехтэйгээрээ Монгол улсад анхных нь болж байгаа бөгөөд үйлдвэрийн дэргэд 300 тонн мах, дайвар бүтээгдэхүүн хөргөх, хөлдөөх, хадгалах зоорьтой, үйлдвэрийн барилгын нийт талбай нь 4122 м 2 хэмжээтэй бөгөөд үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг өндөр түвшинд хангасан ариутгалын төхөөрөмж кабин суурилуулсан.
Тус үйлдвэр нь үндсэн 5 цех 2 хэсэгтэй. Үүнд:
• Мал хүлээн авах сойх хэсэг
• Мах нядалгааны цех
• Хөргөлтийн систем бүхий мах загсаах,
сэврээх, хөлдөөх цех
• Мах ангилах боловсруулах цех
• Дотор эрхтэн дайвар бүтээгдэхүүн
боловсруулах цех
• Хаягдлаар бордоо хийх цех
• Ачилт хадгалалтын хэсэг
Үйлдвэрийг бүхэлд нь халуун хүйтнээр үлээх
агааржуулалт, хөргөлтийн систем нь байгаль
орчинд хоргүй фероноор ажиллана.

Хаяг:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, “Гацуурт Хүнс” ХХК

Утас:

(+976) 7575-1616

И-мэйл:

sales_info@gatsuurt.mn

Бүтээгдэхүүнүүдтэй танилцах

Гурилын үйлдвэрлэл


"Гацуурт гурил" ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл хотод 2014 оноос "Жавхлант Гурил" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2016 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэн "Гацуурт гурил" нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд дэлхийн стандартад нийцсэн техник технологийг үйлвэрлэлдээ нэвтрүүлэн, эх орныхоо хөрсөнд өөрсдийн тарьж ургуулсан гарал үүсэл нь тодорхой, шилмэл сортын буудайгаар үйлдвэрлэж байна.

Хүчин чадал Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн нэг ээлжээр өдөрт 30 тн гурил үйлдвэрлэж байна. 2017 онд үйлдвэрлэлийг 2-3 ээлж болгон нэмэгдүүлж өдрийн үйлдвэрлэлийн хэмжээг 100тн болгох зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн жишигт нийцсэн автомат удирдлага бүхий тус үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 30-35 мянган тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай. Үйлдвэрийн нийт ашигтай талбай 1450 мкв үүнээс захиргааны байр 220 мкв, үйлдвэрийн байр 700 мкв, агуулах 550 мкв буюу 300 тн, үр тариа хадгалах 3000 тн багтаамжтай силос, Улаанбаатар дахь 1000 тн багтаамжтай бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулахтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Бүтээгдэхүүний төрөл Тус үйлдвэр нь Монгол улсын стандарт MNS 0224:2009 чанарын шаардлагыг хангасан дээд БГ-055, 1-р гурил БГ-085, 3-р гурил БГ-140 болон дагалдах бүтээгдэхүүн болох тэжээлийн хивэг үйлдвэрлэж байна.

Чанарын хяналт Манай үйлдвэр нь орчин үеийн лабораторын багаж, тоног төхөөрөмж шинжилгээний багажуудаар тоноглогдсон лаборатор ажиллаж, өдрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ бүх төрлийн лабораторийн шинжилгээг хийж хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Үйлдвэрийн нэг хэсэг болох сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторит бүх төрлийн шинжилгээг хийж чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Зөгийн бал савлах үйлдвэр

Дэлхийд жилдээ нийт 1.5 сая тонн зөгийн бал үйлдвэрлэдэг ба үүний 80%-ийг таримал балт ургамлаас хураан авдаг байна. Харин Монгол улс жилдээ 150-200 тонн зөгийн
балыг үйлдвэрлэдгээс 80% нь байгалийн балт ургамлаас хураан авдаг байна. Энэ нь өөрийн орны хэрэгцээний 30 орчим хувь болдог бөгөөд энэ аж ахуйг Монгол оронд хөгжүүлэх бүрэн боломжтой. 2 сая орчим бүл зөгийг үржүүлж 22 мян. тонн бал авах боломжтой. Монгол орны балт ургамал нь далай түвшнээс дээш 1100-1300 метр өндөрт ургадаг онгон байгалийн зэрлэг цэцэгс байдаг бөгөөд үүний дийлэнх нь ховордсон,
нэн ховордсон эмийн ургамлууд байдаг. Ийм дахин давтагдашгүй эко системээс хураан авсан зөгийн бал нь хамгийн үнэт чанартай бөгөөд энэхүү нандин зөгийн бал нь тэжээлийн болон биологийн идэвхит бодис агуулсан байдаг.

ХАЯГ:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, 2-р цахилгаан станцын баруун талд Гацуурт ХХК төв байр

УТАС:

(+976) 70171907

И-МЭЙЛ:

sales_info@gatsuurt.mn

sales_office@gatsuurt.mn




Бүтээгдэхүүнүүдтэй танилцах

Хүнсний худалдаа

“Гацуурт” ХХК нь 2007 оноос хойш хүнсний ногооны үйлдвэрлэл борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Монгол хүнд, эрүүл хүнс” уриатай “Гацуурт” ХХК нь улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд хийгдэх хамгийн чухал ажил нь хэрэглэгчдэд эрүүл хүнсийг баталгаатайгаар хүргэх явдал гэж үздэг.

Иймээс хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд эрүүл, шинээр нь хүргэх борлуулалтын захиалга, түгээлтийн систем болон “Гацуурт” нэрийн хүнсний дэлгүүрийг бий болгон ажиллаж байна.

2015 онд борлуулалтынхаа суваг нэгжийг өргөжүүлж, шинэ бүтэц зохион байгуулалтад
оруулан Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 3000 худалдааны цэгээр дамжуулан, монгол орны хөрсөнд монгол хүн тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, өндөр ашиг шимт
эрчимжсэн мал аж ахуйгаас 30 гаруй нэр төрлийн мах, дайвар бүтээгдэхүүн болон сүү сүүн бүтээгдэхүүн, гурил, зөгийн бал зэрэг өөрийн хүнсний бүтээгдэхүүнийг байгууллага болон хэрэглэгчиддээ хүргэж байна.



Бүтээгдэхүүнүүдтэй танилцах

Худалдаа, нэрийн дэлгүүр

“МОНГОЛ ХҮНД-ЭРҮҮЛ ХҮНС” уриатай Гацуурт Компани нь гарал үүсэл нь тодорхой, чанарын шаардлага хангасан өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор Гацуурт нэрийн дэлгүүр болон гэрээт борлуулагчид, Номин, Good price, И март зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нэрийн дэлгүүрийн 8 салбар үйл ажиллагаа явуулж байна.

Хаяг:

Улаанбаатар хот,Сонгинохайрхан дүүрэг,20-р хороо, “Гацуурт Хүнс” ХХК

Утас:

(+976) 70171907

И-мэйл:

sales_info@gatsuurt.mn

  • (+976) 9907 1930 /Борлуулалт маркетингийн алба/
  • (+976) 9900 6597 /Гэрээт борлуулагч болон жижиглэн сувгийн борлуулалт/
  • (+976) 9900 6596 /Сүпермаркет сувгийн борлуулалт/


Баянзүрх дүүрэг

Саруул салбар
Баянзүрх салбар 
Баянгол
дүүрэг 

Минж плаза салбар
Дэвжих салбар 
Сонгинохайрхан
дүүрэг

21 салбар 
Хүнс-трейд салбар
 
Хан-Уул
дүүрэг 

Хан-Уул салбар 

Чингэлтэй дүүрэг 

Туул салбар