Бидний тухай

ЭРХЭМ ЗОРИЛГО

Өвөг дээдэс минь бидний төлөө хөдөлмөрлөж байсан Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

АЛСЫН ХАРАА

Монголын ард түмнийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах хүнлэг ариун үйлсэд бодитой хувь нэмрээ оруулахад оршино.

ҮНЭТ ЗҮЙЛС

Эрүүл, оюунлаг, чадварлаг, хөдөлмөрч, зөв монгол хүн Монгол орны онгон дагшин байгаль.

Захирлын мэндчилгээ

1990 оны сүүлчээр улс орон хүн ардад хамгийн чухал болоод хойшлуулашгүй хийх ажил тулгарсан нь эрүүл байхын үндэс болсон хүнсний аюулгүй байдал байлаа. Монгол улсын хүн амын баталгаат эрүүл хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал орхигдсон тухайн үед үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гаднаас бараг 100 хувь хараат болж, тусгаар улсын хувьд гамшгийн байдалд хүрч байсан тул бид нэгэн зүйлийг зорилгоо болгосон нь өөрсдийн гол нэр төрлийн хүнс буюу өдөр тутамд хэрэглэгддэг будаа, гурил, мах, сүү, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах зорилт байсан юм.

Ашиг орлого багатай ч, дотоодын чанартай хүнсээр ард олныг хангах, цаашлаад олон хүнийг ажлын байртай болгох, орон нутагт тогтвортой орлого бий болгож, хүмүүст амьдарч болох найдварын галыг бөхөөлгүйгээр гэрэлтүүлж, өмнөх үеийнхээ бүтээн бий болгосныг үргэлжлүүлж чадсан энэхүү буянтай ажлаараа бид бахархаж явдаг.

Бид эх орноо хайрлана, хүнээ хайрлана.