Бид анхдагч
2002 онд Шороон ордны ашиглалтын явцдаа нөхөн сэргээлтээ хийж, агуулга нөөц багатай ордуудыг ашиглах Шинэ Зеландын зөөврийн төхөөрөмжийг уул уурхайн салбат анх удаа нэвтрүүлсэн.
2006 онд Нөхөн сэргээлт хийсэн Монголын анхны компани болсон. Уул уурхайн салбарт техник болон биологийн нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөд нь буцаан оруулж болдогыг харуулж жишиг тогтоосон.
Газар тариалангийн салбарт техник технологийн дэвшлийг авчирсан. Том оврын 3-400 морины хүчин чадалтай Jhone Deere трактор, 12-21 м өргөн явцтай хийн даралтат Моррис үрлэгчийг анх удаа ашигласнаар ажлын бүтээмж өссөн.
"Тэг элдэншүүлэг”-ийн технологийг салбартаа нэвтрүүлсэн нь Монголын газар тариалангийн салбарыг шат ахиулсан явдал болсон.
2003 онд Азидаа хамгийн томд тооцогдох АНУ-ын Valmont брэндийн усалгааны системийн суурилуулав. Энэ нь Монголд шинэ төрлийн усалгааны төхөөрөмж нэвтрэх суурь болсон.
2018 онд Дани улсын Skiold брэндийн бүрэн автомат “Үр цэвэрлэх үйлдвэр”-ийг ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь цагт 90 тн үрийн буудайг цэвэрлэж ариутгах хүчин чадалтай.
2008 оноос БНСУ-ын “Dong Yang Engineering” компанийн бүрэн автомат 2000 тн-ын 10 өрөө бүхий хүнсний ногоо хадгалах агуулахууд ашиглалтанд оруулсан нь эрүүл чанартай хүнсний ногоо хэрэглэх эхлэл тавигдсан.
2010 онд мах бэлтгэх, боловсруулах бүрэн автомат анхны үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Тус үйлдвэр нь БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мах загсаах, сэврээх зориулалттай.
2013 онд АНУ-ын IVI брэндийн хөргөлт, халаалт, агааржуулалтын систем бүхий 16100 тн-ын багтаамжтай хүнсний ногоо хадгалах 10 агуулахууд ашиглалтанд оруулсан.
2015 онд Үрийн чанар хорио цээрийн лаборатори, 2016 онд Хөрсний шинжилгээний лаборатори, 2018 онд Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг байгуулж, Монголын хүнсний аюулгүй байдалд томоохон дэвшил авчирсан.
2011 онд Франц улсаас махны чиглэлийн Лимузин (Limousin), мах-сүүний чиглэлийн Монтбелиард (Montbéliard), махны чиглэлийн Ангус (Angus), сүүний Холштейн (Holsteins) үүлдрийн үхрийг онгоцоор авчрав. Монголын МАА-н салбарын ҮРЖИЛ СЕЛЕКЦИД томоохон шинэчлэлт болсон.
Дэлхийн томоохон биотехнологийн байгууллага болох Франц улсын IMV Technology компанийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Малын үржил селекцийн төвийг 2018 онд ашиглалтанд оруулав.
2009 онд монголын анхны HD форматын телевизийг байгуулж нээлтээ хийв. Монгол ТВ нь Монголд анх удаа оюуны өмчийн эрхтэйгээр дотоод, гадаадын контентуудыг худалдан авч, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэж байна.
2015-2016 онд Монгол ТВ нь Дэлхийн томоохон шоу нэвтрүүлэг болох “Авьяаслаг Монголчууд” шоуг амжилттай зохион байгуулав.
“Монгол ТВ HD” дэлхийн хэмжээний The Voice шоу нэвтрүүлгийг зохион байгуулж, Монголын телевизийн стандартад шинэчлэл хийж, жишиг тогтоон ажиллаж байна.
Монгол ТВ 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг нутагшуулсан контент”, “Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг” номинацад шалгарлаа.