Аялал жуучлал

Аялал жуучлал

“Гацуурт” ХХК нь 2001 оноос уг 1954 онд байгуулагдаж байсан 3 корпус бүхий амралтын газрыг сэргээн засварлаж, өргөтгөн Монголдоо анх удаа тансаг зочид буудлыг байгуулахаар их бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлсэн билээ. Уг зочид буудлын барилгыг “Гацуурт” ХХК өөрийн хөрөнгөөр, Канадын Graham & deAraujo компанийн Рена Грахам, Люус Дэражою нарын дотор заслын зураг, архитектур Лоя Лэйланд, Keen engineering компанийн инженер Мэт Улкер, талбайн архитектур Роб Барнс нарын гаргасан зураг, дизайны дагуу Канадын ерөнхий инженер Рэй Тэйлорын удирдлагын дор Хойд Солонгосын инженер, ажилчид , Монгол, Филлипин, Тайланд, Орос, Чех, Шинэ Зелланд, aмнoд Солонгос, Герман, Бельги, Сингапур, Хонг конг, зэрэг 10 гаруй орны 1000-аад барилгачдын ур чадвар, дэлхийн шилдэг техник тоног төхөөрөмжүүдийг ашиглан Монголдоо анх удаа шилдэг, тансаг дизайн, чанараар гайхагдсан зочид буудлыг барин 2008 оны 6-р сарын 5-нд нээлтээ хийн ашиглалтанд оруулсан. Тус буудал нь жилийн 4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гадаад дотоодын зочдыг хүлээн авч үйлчилсээр өдгөө 9 жил болж байна. Тэрэлж Зочид буудал нь нийт 7 төрлийн 52 өрөө, 4 ресторан, 1 хүлээн авалтын танхим, 4 хурлын өрөө, бассейн, бялдаржуулах танхим, Спа гоо сайхан болон хүүхдийн тоглоомийн өрөө бүхий цогц үйлчилгээтэй. Нэг дор 60-300 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 5 одтой буудалд байх бүх онцлог шинжийг багтаасан. Тэрэлж Зочид буудлын хамт олон нь 2008 оноос өдийг хүртэл нийт 49126 зочинд үйлчилсэн байна.

Тэрэлж зочид буудал

(Small Luxury Hotel of the World)
Дэлхийн Жижиг Тансаг Буудлуудын Холбооны гишүүн буудал
2008 он
Нийт хүлээн авсан зочид
49126

Тэрэлж зочид буудал

Бидний алсын хараа


Монголд Олон улсын жишигт нийцсэн зочид буудлын үйлчилгээг үзүүлж, энэхүү үйлчилгээгээ улам сайжруулах, энэ салбартаа олон улсын түвшинд тэргүүлэгч байж улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ ихээр оруулах нь бидний АЛСЫН ХАРАА юм.

Онцлох зочид төлөөлөгчид

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Хиллари Клинтоны айлчлал
Холливудын жүжигчин ноён Стивен Сийгл
БНХАУ-ын төрийн консул ноён Дай Бингуо-н айлчлал
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ирсэн Мянмар улсын улс төрч, зөвлөх Ан Сан Сү Кю хатагтайн айлчлал
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар АНУ-ын сенатор ноён Жон Маккэйны айлчлал
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга ноён Н.П. Патрушевын айлчлал
БНХАУ-ын гадаад хэргийн сайд ноён Ванг Юу-ийн айлчлал
Сингапурын Ферарри машин эзэмшигчид, сонирхогчдын клубын гишүүдийн айлчлал
Япон улсын Ерөнхий Сайдын Гэр Бүлийн айлчлал
Энэтхэг улсын парламентийн гишүүний айлчлал
АСЕМ-ын хүрээнд Словани улсын ерөнхий сайдын айлчлал

14-р Далай Ламын Ёнзон Тижан багшийн хойд дүр Дээрхийн Гэгээн Авралт Богд Тижан Чогбрүл Ринбүчэ болон дагалдан яваа зочдын айлчлал

Бидний бизнес төлөвлөгөө

Зочдын хүсэл эрмэлзлэлийг урьдчилан мэдэрч, найрсаг сэтгэгдэл төрүүлэхүйц үйлчилгээний соёлыг дээд зэргээг үзүүлж зочдынхоо сэтгэл ханамжийг ханган хoрoнгo оруулалтаа эргэж нөхөх нь бидний үндсэн зорилго билээ.

Харин бид ажилчдын амьдралын баталгааг сайжруулан, хүн бүрийн идэвхи санаачлагыг үнэлэн, ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, бид бүхний амьдралын баталгаа болсон ажлын байрны нөхцлийг дэмжсэнээр Тэрэлж Зочид буудлыг улам хүчирхэг болгох явдал мөн.

Хаяг

Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар, 6-р хороо Жо-ван овооны адагт байрлах Тэрэлж Зочид Буудал

Утас:

Утас: 976-99007206, 99992233

Емайл хаяг

info@tereljhotel.com

Вебсайт

www.tereljhotel.com