Хөдөө аж ахуйн нэгдсэн лаборатори
“Гацуурт” ХХК нь «Монгол хүнд эрүүл хүнс» уриаг эрхэмлэн эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан чанартай хүнсээр ард олныг хангах бодлогын хүрээнд 2016 онд “Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн лаборатори”-ийг үүсгэн байгуулсан бөгөөд “Үрийн чанар хорио цээрийн лаборатори”, “Хөрсний шинжилгээний лаборатори”, “Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори” гэсэн 3 бүрэлдэхүүн лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол орны хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар хяналт, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулан тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд лабораторийн эрхэм зорилго оршино. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь шинжилгээ, судалгаа, сургалт юм.
Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн лаборатори нь европын улсуудын тэргүүлэх брендийн хими, физик, үрийн чанар, эрүүл ахуйн сорилт туршилт гүйцэтгэх зориулалт бүхий орчин үеийн өндөр нарийвчлалтай, бүрэн автомат тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон бөгөөд сорилтыг чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай хийж гүйцэтгэхийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байна.
Манай лаборатори нь Монгол улсын “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS/ISO/IEC 17025 стандартын шаардлагад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн 2018 онд Стандарт, хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн бөгөөд итгэмжлэлийн хүрээнд хөрс, ус болон бордоо, малын тэжээлд агрохими, физикийн шинжилгээ, үр тариа, гурил, хүнсний ногооны чанар болон хорио цээрийн шинжилгээг тус тус хийж гүйцэтгэдэг.
Сорилтын лаборатори нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр мэргэшсэн, дадлага туршлагатай мэргэжилтэн, судлаачдаар боловсон хүчнээ бүрдүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн Лаборатори
Үрийн чанар, хорио цээрийн лаборатори |
2015 OH Perten Instruments /Perkin Elmer/ company |
Хөрсний шинжилгээний лаборатори |
2016 OH Perkin Elmer company |
Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори |
2018 OH Esco, IVU, Thermo scientific, Memert, Astell |
Сорилтын үйлчилгээ
|
Үрийн чанар, хорио цээрийн шинжилгээ Тодорхойлох үзүүлэлтүүд:
|
|
Хөрсний шинжилгээ Тодорхойлох үзүүлэлтүүд:
|
|
Усны шинжилгээ /Ундны болон Хөдөө аж ахуйн усжуулалтын ус/ Тодорхойлох үзүүлэлтүүд:
|
|
Малын тэжээл, ургамлын шинжилгээ Тодорхойлох үзүүлэлтүүд:
|
|
Бордооны шинжилгээ Тодорхойлох үзүүлэлтүүд
|
|
Компост болон өтөг бууцны шинжилгээ Тодорхойлох үзүүлэлтүүд:
|
|
Микробиологи /Хүнс, тэжээл, ус/ Тодорхойлох үзүүлэлтүүд:
|
|
Хүнсний бүтээгдэхүүн /Сүүний чанарын шинжилгээ/ Тодорхойлох үзүүлэлтүүд:
|
|
Хүнсний бүтээгдэхүүн /Гурилын чанарын шинжилгээ/ Тодорхойлох үзүүлэлтүүд:
|
|
Хүнсний бүтээгдэхүүн /Хүнсний ногоо/ Тодорхойлох үзүүлэлтүүд:
|
Лаборатори техник
Хүчил цэвэршүүлэгч | |
Богино долгионоор дээж задлагч | |
Хөрсний органик бодис тодорхойлох төхөөрөмж |
|
Урвалын орчин, цахилгаан дамжуулах чадвар тодорхойлох бүрэн автомат багаж | |
ICP-OES Optima 8300 - Химийн элементийн агуулга тодорхойлогч | |
Perten 9500 - үрийн чанар тодорхойлогч | |
Perten - цавуулаг тодорхойлогч |
Нэмэлт үйлчилгээ
- - Талбайн нарийвчилсан судалгаа
- - Талбайгаас хөрсний дээж авах
- - Хураалтын өмнөх үр тариан чийг болон ургацын хэмжээ тодорхойлох
- - Бордооны норм тогтоох, зөвлөмж гаргах
- - Хөрсний судалгааны/талбайн багаж хэрэгсэл түрээслэлт
- - Талбайн цаг уурын станц суурилуулалт, нийлүүлэлт
ХАЯГ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, 2-р цахилгаан станцын баруун талд Гацуурт ХХК төв байр УТАС: (+976) 99034112, 88002934 И-МЭЙЛ: laboratory@gatsuurt.mn
|