Мал аж ахуй

Мал аж ахуй

Гацуурт” ХХК нь Газар тариалан, мал аж ахуйг хослон хөгжүүлэх зорилт тавьж, уламжлалт мал маллагааны арга барил дээрээ суурилан, эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэн Монголын МАА-н салбарын ҮРЖИЛ СЕЛЕКЦИД томоохон шинэчлэлт хийснээр анх удаа дэлхийн махны чиглэлийн үүлдэрлэг байдлыг тодорхойлогч АНГУС /Angus/, сүүний чиглэлийн ХОЛШТЕЙН /Holsteins/ үүлдрийн үхрийн эвсэл эсийг нутагшсан Халимаг үнээнд шилжүүлэн суулгах ажлыг олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болгож, Монголд анх удаа махны чиглэлийн АНГУС /Angus/ үүлдрийн үхрийг эх сүргээр нь үржүүлж гаргаж авсан. 2006, 2007, 2008 онд үхэр сүргийг үржил селекцид биотехнологийн дэвшилтэт технологийг анх удаа нэвтрүүлж, 2007 онд Ангус /Angus/ үүлдрийн үхрийн үр хөврөлийг 816 толгой хээлтэгч холимог үнээнд шилжүүлэн суулгаж 98 толгой Ангус /Angus/ үүлдрийн цэвэр тугал хүлээн авсан. Нийт үхэр сүргийн 20 хувь нь махны чиглэлийн АНГУС /Angus/ үүлдрийн үхэр 10 хувь нь махны чиглэлийн, ЛИМУЗИН /Limousin/ үүлдрийн үхэр 5 хувь нь сүүний чиглэлийн МОНБИЛЛИАРД /Montbéliard/ үүлдрийн үхэр, ХОЛШТЕЙН /Holsteins/ үүлдрийн үхэр болон үржиж байна.

малын тоо толгой

бод мал
7788
бог мал
3057
ангус лимузин
20хувь 10хувь
МОНБИЛЛИАРД ХОЛШТЕЙН
5хувь 5хувь

Эрчимжсэн мал аж ахуйн хүчин чадал

Өндөр ашиг шимтэй малыг бэлчээрт гартал 210 хоног байнгын тэжээлт орчинд өсгөн үржүүлж байна. Үүний тулд дараах байгууламжуудыг ашиглалтанд оруулсан.

  • 200 гаруй хашаа саравч
  • 5 км мал усалгааны бетонон шуудуу
  • 5000 үхэр зогсох зогсоол бүхий хашаа
  • 10000 тонн даршны сав
  • 5000 тонн хивэг, тэжээл хадгалах сав
  • Өндөр ашиг шимтэй донор үнээний төл хүлээн авах зориулалттай 40 х 60 мкв хэмжээтэй малын байр.

Малын байр нь дотроо 120 метр тэжээлийн онгоц, тэжээл идэх технологийн хашаа, эх болон малыг тусгаарлах, хамт тухтай байх хашаагаар тоноглогдсон, дээврээс нар тусах зориулалтын цонхтой, автомат гэрэлтүүлэгт холбогдсон, 120 м өвөл хөлддөггүй халдаг кабельтай, усны шугамыг дотор оруулж хашаа тус бүрийг халдаг услуураар тоноглож, трактороор малд тэжээл, хэвтрийн сүрэл тавих, бохирдсон хэвтрийг гаргахад зориулсан замтай, гадаа нарлах талбайг иж бүрэн шийдсэн.

6000 үхрийг байнгын тэжээлийн горимд байлгахын тулд уст цэгийг иж бүрнээр шийдэж, газар доогур 2800 метр тунель, 22 салаа усны хоолой хийж, 40 уст цэгээс мал услах бүрэн боломжтой мал усалгааны системийг бий болгосон.

Мал маллагааны арга технологи 

Ургамлын бүрхэвч хомс, бэлчээрийн даац хэтэрсэн энэ цаг үед эрчимжсэн аргаар хагас суурин мал аж ахуй руу шилжихэд бэлчээрийн талбайг хашаажуулах, өндөр ашиг шимтэй малаа үржүүлэх, хашаажуулсан бэлчээрт олон настай таримал өвсийг тариалах ажлыг 2008 оноос эхлүүлсэн.

Малын тэжээл бэлтгэх 
Дарш бэлтгэх, таримал хадлан бий болгох аргыг нэвтрүүлсний үр дүнд тэжээлийн чанарыг стандарт шаардлагын түвшинд хүргэж чадсан. Нийт 323 га талбайд даршны ургамал тариалж дунджаар 7500 тонн дарш хурааж авч байна. Мөн 5000 га талбайгаас 14000 ш рулон хадлан тэжээл бэлтгэж байна. 

Мал услах орчин үеийн систем

Мал аж ахуйн салбартаа орчин үеийн Канад улсын мал усалгааны иж бүрэн системийг цогцоор нь угсарч, ашиглаж байна. Гүний худгаас усалгааны цэгүүдэд нэгдсэн ус дамжуулах шугам, хоолойгоор дамжуулан ус нөөцөлдөг. Автомат ажиллагаатай усны түвшин мэдрэгчтэй орчин үеийн усалгааны систем юм.

Үүлдэр угсаа удмын сангийн тухай

Ангус /angus/ үүлдрийн үхэр
Ангус үүлдрийн үхэр нь махан ашиг шим өндөр ба бух нь дунджаар 908 кг, үнээ нь дунджаар 680 кг жинтэй байдаг. Амьдын жингийн 60% нь гулууз мах, гулууз махны 70% нь цул мах байдаг. Хагас бэлчээрийн маллагаанд зохицсон Ангус үүлдрийн үхэр нь амьдрах чадвар сайтай, хээл тогтолт өндөр Ангус үүлдрийн үхэр аль ч оронд өсгөн үржүүлэхэд дасан зохицох, нутагших дээд зэргийн чадвартай. Төрөлхийн мухар хэвшил дөлгөөн араншин нь махлаг чанарт нь онцгой нөлөөлдөг Төрөх үеийн жин 34 кг, 120 хоногтойдоо 122 кг, 210 хоногтойдоо 200 кг, хоногийн дундаж жин 1000 гр байдаг.
Сүүний чиглэлийн Холштеин /Holstein/, Монбелард /Montbelard/ үүлдрийн үхэр:
Холштейн /Holsteins/, Монбиллард /Montbéliard/ үүлдрийн үхрийн цөм сүргийг Франц улсаас оруулж ирсэн ба суурин маллагааны нөхцөлд эрчимжсэн технологиор үржүүлж байна. Тэжээлийн өндөржүүлсэн баланстай нөхцөлд сүүний чиглэлийн эдгээр үнээнээс өдөрт 15-20 литр сүү саах боломжтой.
Махны чиглэлийн Лимузин /Limousin/ үүлдрийн үхэр
Үр төлдөө удамшлын чанараа дамжуулдгаараа дэлхийд гайхагддаг.
Аль ч оронд өсгөн үржүүлэхэд дасан зохицох нутагших чадвар сайтай, наслалт өндөр байдаг. Булчин махны хөгжил сайтай, махны чанар сайн гарц өндөр, төрөх үеийн жин нь 43 кг ба 120 хоногтойдоо 170 кг, 210 хоногтойдоо 286 кг хүрдэг.
Монгол үхэр:
Сэлэнгэ, Халимаг, Монгол үүлдрийн үхэр нь мах сүүний хосолмол ашиг шимтэй, бух нь 700 кг, үнээ нь 550 кг жинтэй байдаг. Амьдын жингийн 47-50% нь гулууз мах, гулууз махны 55% нь цул мах байдаг бэлчээрийн маллагаанд зохицсон мал юм. Махны амт чанар сайтай, өөх мах алагласан, хүйтэнд болон бэлчээрт дасан зохицох чадвартай байдгаараа онцлог. “Гацуурт” ХХК нь Монгол үнээг хээлтэгч болгон ашиглаж, мах сүүний өндөр ашиг шимтэй үхрийн эрлийз төлийг гарган авч мал сүргийнхээ таваарлаг чанарыг нэмэгдүүлж байна.
Дорпер /Dorper/ үүлдрийн хонь
Дорпер /Dorper/ үүлдрийн хонь нь Монгол орны цаг агаарт дасан зохицох чадвартай, махны гарц их, ашиг шимтэй, төлөрхөг чанар сайтай, тарга хүч их үедээ ойролцоогоор 40- 45% нь ихэрлэдэг. Нас гүйцсэн цэвэр хуцны амьдын жин 88-91 кг, 2 настай эр хонины амьдын жин 70 кг байна.

Санэн /Saanen/
Түүнийг анх бий болгоход Швейцар нутгийн сайхан байгаль, цаг уур нөлөөлсөнөөс гадна олон жилийн шилэлт сонголт, тодорхой чиглэлттэй үржлийн ажил чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ. Энэ үүлдрийг түүний зонхилон байршсан Cаанен хөндийн нэрээр нэрлэжээ. Дэлэнгийн хөгжил сайтай, зөв байрлалтай, нөөц ихтэй, том хөхтэй юм. Саанен ямааны саалийн хугацаа 10-11 сар үргэлжлэх бөгөөд хайдаг ямааг заримдаа завсарлагагүйгээр хэдэн жил дараалан саана. Саалийн хугацаанд дунджаар 600-700 кг, үржлийн шилмэл ямаа 1000 кг, түүнээс дээш сүү өгнө Сүүний хуурай бодис дунджаар 13 хувь, казейн 2,62 хувь, альбумин 0,48 хувь, тослог 4,5 хувь, сүүний чихэр 4,17 хувь байна.