Хэвлэл Мэдээлэл

Хэвлэл мэдээлэл

2007 оны 12 сарын 10–ны өдөр Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос Улаанбаатар хотод Телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглаглах радио давтамжийн тусгай зөвшөөрөл, Улаанбаатар хотод телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаанд оролцож 800 сая төгрөгөөр худалдан авснаар Монголын телевизийн салбарын түүхэнд шинэ хуудас нээж 2008 оны 8 сарын 10 өдөр Монголын анхны HD телевиз болон төрсөн түүхтэй. Бид 2008 оны 11 сарын 26-ны өдөр туршилтын нэвтрүүлгээ эфирт нэвтрүүлж байсан бол албан ёсны нээлтээ 2009 оны 9 сарын 10 өдөр хийж, сүлжээний нэвтрүүлгүүдээ эфиртээ нэвтрүүлсэн. “HD Монгол ТВ” телевиз нь Монголд анх удаа оюуны өмчийн онцгой эрхтэйгээр дотоод гадаадын бүхий л контентуудыг худалдан авч, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээс гадна дэлхийн томоохон шоу нэвтрүүлгийн форматаар Монгол шоу нэвтрүүлгүүдийг амжилттай бүтээж, Монголын нэвтрүүлгийн стандартад шинэчлэл хийж байна. Түүнчлэн гадаадын кино студи болон энтертаймент студиудтэй гэрээ байгуулан албан ёсоор хамтарч дэлхийн томоохон шагнал гардуулах ёслол, шоу арга хэмжээг шууд дамжуулдгаараа онцлогтой. Манай телевизийн гадаад харилцаа маш өргөн цар хүрээтэйгээс гадна мэргэжлийн туршлагатай хүний нөөцийн хүчирхэг баг бүрэлдэн ажиллаж байна. “Максима Медиа” ХХК-ийн телевиз үзэгчдийн 2015 оны судалгаагаар Улаанбаатар хотын нийт үзэгчид буюу 1 сая хүний 320 мянган үзэгч хамгийн дээд талдаа нэгэн зэрэг телевизийн сувгийг үздэг тухай мэдээлсэн. “Монгол Телевиз” ХХК-ийн Авьяаслаг Монголчууд 2016 шоу нэвтрүүлгийг Монгол Улсын нийт хүн амын 71.8 хувь нэгэн зэрэг үзсэнээр телевиз үзэлтийн улсын хэмжээний рекордыг түүхнээ тогтоосон юм.

Монгол контентууд

ОРООД ГАРААЧ
2017 он
НҮҮДЭЛ ШИЙДЭЛ
2017 он
АРДЫН БУЙДАН
2017 он

Нэвтрүүлгүүд

Бидний ололт амжилт


Бид өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт олон шинэчлэлтийг хийж үргэлж анхдагч байсаар ирлээ. Монголд хамгийн анх удаа High definition буюу дуу дүрсний өндөр нягтаршилт HD технологийг нэвтрүүлсэн. Монголд анх удаа 10 кл ватт хүчин чадлын нэвтрүүлэгч станц бүхий цамхаг барьж ашиглалтанд оруулсан.

Монголд анх удаа хальсгүй технологи буюу дата серверийг нэвтрүүлсэн. Бид гадаад болон дотоод контентоо албан ёсны онцгой эрхтэйгээр нэвтрүүлдэг, оюуны өмчийн тухай хуулийг дээдлэн хэрэгжүүлдэг цорын ганц анхдагч телевиз болж салбарынхныгаа оюуны өмчийн хуулийг дээдлэх их үйлсэд үлгэрлэсэн.
Бид захиалгагүй сэтгүүл-зүйг Монголд нутагшуулж, аль нэг улс төрийн нам эвсэл, бүлэг хүчин, бизнес эрхлэгчдээс хараат бус бие даасан мэдээллийн хөтөлбөртэй.
Олон Улсын стандарт шаардлагад нийцсэн “Мэдээ” болон “Өнөө өглөө” хөтөлбөрийн шинэ студи бүхий Монгол телевизийн 2-р байрыг ашиглалтанд оруулсан. “Өнөө өглөө” хөтөлбөр нь Монголын хамгийн их үзэгчтэй өглөөний хөтөлбөр болж чадсан юм.
Монгол телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин нь “Холливууд репортер” сэтгүүлээс шалгаруулсан Дэлхийн ТВ-ийн салбарын хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр шалгарав.
ОУ-ын томоохон контентууд болох Оскар,Грэмми, Эмми зэрэг шагнал гардуулах ёслолын арга хэмжээг жил бүр албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол улсад шууд дамжуулан хүргэдэг.
Америкийн Нью-Йорк хотноо зохион байгуулагддаг дэлхийн телевизүүдийн реклам зар сурталчилгааны уралдаанд Монгол телевизийн “Шинэ Айдент”-ууд өвөрмөц өнгө төрхтэй айдентаар шалгарч хүрэл медаль хүртсэн.
“Mongolian Television Forum” –ыг анхлан санаачилж 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
“Үзэгчдээ хүндэлж, хуулиа дээдэлнэ” уриатай Монгол телевиз нь 2015 оны шилдэг телевизээр шалгарсан.
Монголын маркетинг менежментийн холбооноос зохион байгуулсан Гранд Экспо Бизнес фестивалиас Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын Гранпри болон шилдэг шоу нэвтрүүлгийн шагналыг тус тус хүртсэн болно.
Мөн Монгол Телевизийн захирал Ч.Номин нь Дэлхийн хамгийн том контентын сэтгүүл болох Реалскрийн сэтгүүлийн оны шилдэг “Түүчээлэгч” шагналын эзэн болов.
Гүйцэтгэх захирал Ч.Номин нь Дэлхийн эдийн засгийн форумын залуу манлайлагчаар шалгарав.

Техник тоног төхөөрөмж

ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ:
Монгол телевиз нь Монголын хамгийн анхны HD телевиз юм. Мөн Монголын телевизүүдээс анх удаа орчин үеийн дэвшилтэт технологи болох нисдэг камер Octocopter-ийг ашиглан дүрс авч эфирт шууд дамжуулан хүргэж байсан бөгөөд одоо хамгийн сүүлийн үеийн загвар болох Phantom4, DJI Inspire 1 Pro гэх мэт нисдэг камеруудыг ашиглаж байна Нийт 16 камер холбох хүчин чадал бүхий ОБ трак явуулын станц нь өөрийн дизель генератортай, шууд дамжуулалт болон бичлэг хийх зориулалттай.