Бункерр

Үр ариутгагч

Бункер®

НАЙДВАРТАЙ БА ХЭМНЭЛТТЭЙ

Өндөр чанартай бөгөөд хэмнэлттэй үр ариутгагч болох Бункер®

бэлдмэл нь үр тариа болон маалингын үрийг тариалахын өмнө

ариутган боловсруулахад зориулагдсан юм.

Бэдмэлийг 60 г/л тебуконазол үйлчлэгч бодис агуулсан өтгөрүүлсэн шингэн концентрат хэлбэрээр үйлдвэрлэдэг. Бункер® бэлдмэл нь шингэн хэлбэртэй байдаг нь үрийг жигд боловсруулахад тус нэмэртэй байдаг. Ариутгагч нь дохионы тод өнгөтэй, үрийн гадаргуу дээр сайн тогтдог бөгөөд хатсаны дараа тоосордоггүй.

Тебуконазол нь триазолуудын химийн ангилалд хамаардаг ба урьдчилан сэргийлэх болон эмчилгээний системийн үйлчилгээтэй. Бэлдмэл нь үрийн гадаргуу дээр байгаа болон үр дотор хөгжиж буй өвчин үүсгэгч мөөгөнцөрийн хөгжлийг дарангуйлдаг. Тебуконазол нь өвчин үүсгэгчүүдийн эд эсүүдийн мембран дахь эргостерины био нийлэгшлийг дарж, тэдгээрийг үхэлд хүргэдэг. Бэлдмэл нь үрийн хөврөл рүү ордог болохоор харуу өвчний халдварыг устгаж, дараа нь өсөлтийн цэгүүд рүү шилжин ургамлын нахиа болон үндсийг хөрсний элдэв өвчин үүсгэгчид өртөхөөс хамгаалдаг.

Бункер® бэлдмэлээр ариутгах ажиллагааг нэлээд эртхэн /1-2 долоо хоногийн өмнө/ юм уу үрийг тарихын яг өмнө гүйцэтгэдэг. Шинэхэн хураасан өвөлжих ургамлуудын үрийг тариалахаас 2 - 5 хоногоос багагүй хугацааны өмнө ариутган боловсруулдаг. Ариутгах бодисоор боловсруулахдаа чийгшүүлэлтийг хамт явуулдаг. 1 тонн үр тарианы үрийг ариутгахад 10 л ажлын шингэн, маалингын үрийг боловсруулахад 5 л ажлын шингэн ашиглана. Өвөлжих ургамлын өндөр чийгшилтэй үрийг намар ариутгахад усны зарцуулалтыг бага зэрэг бууруулах шаардлагатай байдаг. Үрийг ариутгахдаа тоос, хольцоос цэвэрлэх хэрэгтэй бөгөөд энэ нь бэлдмэлийг сайн наалдуулж ариутгалын чанарыг сайжруулдаг. Ариутгалын чанарыг үр хэр их будагдсан байдлаар нүдээр хянана.

Үр ариутгагч нь үрийг гаднах болон дотор халдвараас бүрэн хамгаалдаг. Ургамлын хөгжлийн хожуу үе шатанд хөгждөг түрүүний өвчнүүд /тоост болон хатуу харуу өвчин/ үрийг ариутган боловсруулахад дарагдана. Бункер® нь ургамлын өсөлт, хөгжлийн эхний үе шатанд үндсийн ялзрал, навчисын халдварт өвчин зэргийн эсрэг нэлээд үр ашигтай үйлчилдэг. Бэлдмэл нь зөвхөн хамгаалах төдийгүй бас эмчлэх үйлчилгээтэй учраас өвчний шинж тэмдэг илэрснээс хойш ч тэдгээрийг үр нөлөөтэй дардаг.

Бункер® үр ариутгагчийг хэрэглэснээр ургамлын үр болон нахиаг олон төрлийн өвчин үүсгэгчээс хангалттай хамгаална. Ингэхдээ өөр бусад бэлдмэл хэрэглэх замаар фунгицид үйлчлэлийг хүчтэй болгох шаардлагагүй байдаг. Бункер® бэлдмэлийг Табу® инсектицид ариутгагчтай хольж савлан хэрэглэж болно.

Бункер® бэлдмэлийг 5 л канистрт савласан байна.

Хэрэглэх горим

ТАРИМАЛ УРГАМАЛ

ӨВЧИН

БЭЛДМЭЛ ЗАРЦУУЛАХ НОРМ, Л/Т

Зусах улаан буудай

Тоост харуу ба хатуу харуу өвчин, үндсийн гельминтоспориоз болон фузариоз ялзрал, септориоз, үр хөгцрөх

0,4 – 0,5

Өвөлжих улаан буудай

Тоост ба хатуу харуу, үндсийн гельминтоспориоз болон фузариоз ялзрал

0,4

Үр хөгцрөх, септориоз

0,4 – 0,5

Фузариоз цасан хөгц

0,5

Зусах болон өвөлжих арвай

Чулуун харуу

0,4

Тоост болон тоост хуурамч харуу

0,5

Үндсийн гельминтоспориоз болон фузариоз ялзрал

0,4 – 0,5

Өвөлжих хөх тариа

Үндсийн гельминтоспориоз болон фузариоз ялзрал

0,4

Фузариоз цасан хөгц

0,5

Овъёос

Тоост харуу, бүрхсэн харуу

0,4

Улаан хүрэн толбо

0,5

Маалинга

Антракноз, цоохортох

0,4 – 0,5