“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАР ДАХЬ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ТЕХНОЛОГИ-АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” СУРГАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.04.07 Мэдээ Read count: 619

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Герман-Монголын тогтвортой ХАА төслөөс хамтран зохион байгуулж буй ХАА-н чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг лабораториудын шинжилгээний аргазүй танилцуулах сургалтыг 2023 оны 04-р сарын 04-ний өдөр 21 аймгийн агрономичдод зориулан Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус сургалтанд “Гацуурт” ХХК-ийн Ахлах шинжээч Х.Ганзориг хөрс шинжилгээний арга, аргачлал сэдвээр танилцуулга, сургалтыг хийсэн бөгөөд сургалтын 2-р хэсэгт 21 аймгийн агрономичид, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд “Гацуурт” ХХК-ийн ХӨДӨӨ АЖ АХУЙН НЭГДСЭН ЛАБОРАТОРИ-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Мөн сургалтанд хамрагдаж буй зочид төлөөлөгчдөд зориулан “Гацуурт” ХХК-ийн Зөвлөх агрономич, ОХУ-ын гавьяат агрономич Колотилина Зинаида Михайловна ургамал хамгааллын бодисын хэрэгцээ, шаардлагын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгч, ОХУ-ын Август компанийн захирал Николаев Алексей Валерьевич өөрийн компанийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.