“Гацуурт” ХХК ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Монголчууд бид эрт үеэс уламжлагдаж ирсэн өөрийн гэсэн соёл, ёс заншилтай ард түмэн билээ. Хаврын тэргүүн барс сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг арга, билгээр шинжин, арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог эртний сайхан ёс уламжлалтай.

“Гацуурт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр уламжлал болгон Сар шинийн баярыг угтан өөрийн компанийн ахмад настан болон үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.

Урвуулагч хэмээх Шороон гахай жилийг угтан 2019 оны 01-р сарын 25-27 өдрүүдэд “Гацуурт” ХХК-ийн 40 гаруй ахмад, орон нутгийн 120 гаруй ахмадад өөрийн бүтээгдэхүүний дээжийг гарын бэлэг болгон гардууллаа.

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч

Уудам хөх тэнгэрээсээ уужрал авч, ухаарлаа сэлбэж

Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан vгсийг бэлэглэж

Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!