“ГАЦУУРТ” ХХК НИЙТ АЖИЛТНАА СУРГАЛТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛАВ

2019.04.17 Мэдээ Read count: 2902

“Гацуурт” ХХК нь жил бүр мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийт ажилтнаа ХАБЭА-н сургалт, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт нэгдсэн журмаар хамруулдаг билээ.

2019 оны төлөвлөгөөт сургалт, эрүүл мэндийн үзлэгийг Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймаг дахь салбаруудад 03-р сарын 30-ны өдрөөс 04-р сарын 14-ний өдрүүдэд тус тус амжилттай зохион байгуулж 400 гаруй ажилтнууд хамрагдав.

 Нийт ажилтны ХАБЭА-н сургалтыг “ОШМИ” сургалтын төв, “Аюулгүйн ишлэл” ТББ-тай хамтран зохион байгуулсан бол ажилтнуудынхаа хөдөлмөрийн сөрөг, аюултай хүчин зүйлийн өртөлтөөс сэргийлэх, бууруулах, хянах зорилгоор СХД-ийн эрүүл мэндийн 14-р төвтэй хамтран нүд, чих хамар хоолой, мэдрэл, эмэгтэйчүүд, эхо, зүрх судас, дотор зэрэг 9 төрлийн үзлэг шинжилгээг хийсэн.

Мөн батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу өндөр эрсдэлтэй ажлын байрны сургалтууд болох Даралтат савтай ажиллах ажилтны, өргөх зөөх машин механизм, оосорлогч дохиочны болон ХАБЭА-н хавсран гүйцэтгэгч ажилтны сургалтуудад зохих мэргэжилтнүүдийг хамруулж байна.

Энэхүү төлөвлөгөөт ажилд хамтран ажилласан сургалтын төв болон эрүүл мэндийн байгууллагын багш, эмч нартаа гүнээ талархал илэрхийлье.