ДЭЛХИЙН ЦАГААН ТАЯГТНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МХҮХ-Д ХАНДИВ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
“Гацуурт” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг аливаа хандив тусламж, ивээн тэтгэлэг, сайн дурын үйл ажиллагаа нь ард түмний боловсрол, соёл, шинжлэх ухаанд өгөөжтэй соён гэгээрүүлсэн байхыг чухалчилдаг.
“Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гацуурт” ХХК нь Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд 4,5 тн төмс, 500 л сүү хандивлалаа. Энэхүү нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн сайн дурын тусламжийн ажлыг “Гацуурт” ХХК нь жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ.
Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 37 сая гаруй, Монгол улсад 9,400 орчим хараагүй иргэн байна гэсэн судалгаа байдаг бөгөөд Цагаан таягтнуудын олон улсын өдрөөр хараагүй иргэд нэгдэж өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэдэг байна.