Захирлын мэндчилгээ
1990 оны сүүлчээр улс орон хүн ардад хамгийн чухал болоод хойшлуулашгүй хийх ажил тулгарсан нь эрүүл байхын үндэс болсон хүнсний аюулгүй байдал байлаа. Монгол улсын хүн амын баталгаат эрүүл хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал орхигдсон тухайн үед үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гаднаас бараг 100 хувь хараат болж, тусгаар улсын хувьд гамшгийн байдалд хүрч байсан тул бид нэгэн зүйлийг зорилгоо болгосон нь өөрсдийн гол нэр төрлийн хүнс буюу өдөр тутамд хэрэглэгддэг будаа, гурил, мах, сүү, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах зорилт байсан юм.
Ашиг орлого багатай ч, дотоодын чанартай хүнсээр ард олныг хангах, цаашлаад олон хүнийг ажлын байртай болгох, орон нутагт тогтвортой орлого бий болгож, хүмүүст амьдарч болох найдварын галыг бөхөөлгүйгээр гэрэлтүүлж, өмнөх үеийнхээ бүтээн бий болгосныг үргэлжлүүлж чадсан энэхүү буянтай ажлаараа бид бахархаж явдаг.
Бид эх орноо хайрлана, хүнээ хайрлана.
Захирлын мэндчилгээ
1990 оны сүүлчээр улс орон хүн ардад хамгийн чухал болоод хойшлуулашгүй хийх ажил тулгарсан нь эрүүл байхын үндэс болсон хүнсний аюулгүй байдал байлаа. Монгол улсын хүн амын баталгаат эрүүл хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал орхигдсон тухайн үед үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гаднаас бараг 100 хувь хараат болж, тусгаар улсын хувьд гамшгийн байдалд хүрч байсан тул бид нэгэн зүйлийг зорилгоо болгосон нь өөрсдийн гол нэр төрлийн хүнс буюу өдөр тутамд хэрэглэгддэг будаа, гурил, мах, сүү, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах зорилт байсан юм.
Ашиг орлого багатай ч, дотоодын чанартай хүнсээр ард олныг хангах, цаашлаад олон хүнийг ажлын байртай болгох, орон нутагт тогтвортой орлого бий болгож, хүмүүст амьдарч болох найдварын галыг бөхөөлгүйгээр гэрэлтүүлж, өмнөх үеийнхээ бүтээн бий болгосныг үргэлжлүүлж чадсан энэхүү буянтай ажлаараа бид бахархаж явдаг.
Бид эх орноо хайрлана, хүнээ хайрлана.
Үйл ажиллагааны чиглэл:
Хэвлэл мэдээлэл
Аялал жуучлал
Хүүхдийн тоглоом
Түүхэн замнал
“Гацуурт" ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Доргонт хэмээх газарт иргэн н.Лхагвадоржоос 2000 га анхны тариалангийн газар авсан.
Хуучнаар эрчим хүчний авто баазыг дуудлага худалдаагаар худалдан авч, “Гацуурт” ХХК-ийн авто бааз болон оффисын зориулалтаар ашиглаж эхлэв.
Өвөрхангай аймаг, Бат-Өлзийт сум, Зүүн Сөдөтийн уурхайг шилжүүлэн авч, ашиглаж эхлэв.
“Баяндулаан Уул” ХХК-ийг худалдан авч, үйл ажиллагаа явуулж эхлэв.
Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөр” амралтын газрын худалдан авав. Цаашид ахмад настан, тамирчдын сувиллын чиглэлээр ажиллуулах зорилготой.
Хуучнаар Тэрэлж зочид буудлын суурийг худалдан авч, барилгын ажлыг эхлүүлэв.
Партизаны үнээний фермийг худалдан авав.
Хүнд машин, механизмын засварын баазыг (2-р бааз) ашиглаж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Сайхантолгой салбарт Хэнтий аймгаас 250 үхэр авснаар Мал аж ахуйн салбарын төвийн суурь тавигдав.
“Хүнс Трейд” ХХК-ийг дуудлага худалдаагаар худалдан авч, үйл ажиллагаагаа эхлэв.
Канад улсын Morris Industries INC компанийн үрлэгч, сийрүүлүүрийг газар тариалангийн салбартаа ашиглаж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Сайхантолгой салбар. Мал аж ахуйн үтрэмийг түшиглэн МАА-н төв байгуулагдаж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Хушаат сум. “Скрин” ХХК-ийг шилжүүлж авав.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум. “Сэлэнгэ Алтанговь” ХХК- ийг шилжүүлж авснаар Алтанговь салбар үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот. “Гацуурт” ХХК-ийн төмөр зам бүхий объектыг худалдан авч үйл ажиллагаа явуулав.
Сэлэнгэ аймгийн, Цагааннуур суманд “Шаргал Тариа” ХХК, “Монгол Ногоо” ХХК-ууд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Түшиг сум. “Сэлэнгийн тариалан” ХХК, “Халимаг” ХХК-ийг шилжүүлэн авснаар Зэлтэр салбар, Жаргалант салбар үйл ажиллагаа явуулж эхлэв.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Хандгайт-Уул” ХХК буюу Ерөө салбар үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Шаамар салбар үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт 5600 га талбай бүхий газар тариалангийн Хушаат салбарыг байгуулав.
Сэлэнгэ аймаг, Сайхан сум “Номгон Буудай” ХХК үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Спортын “Олимп” сургууль 21 оюутан, 5 багштайгаар байгуулагдсан.
Сэлэнгэ аймаг, Хушаат сум. “Монгол Ангус” ХХК-ийг шилжүүлж авав.
Канад улсаас махны чиглэлийн Ангус үүлдрийн үр хөврөл импортлон анхны цэвэр үүлдрийн тугал Монголд төрсөн.
Франц улсаас махны чиглэлийн Лимузин үүлдрийн үхрийн үр импортлон авчирч хээлтүүлэгт оруулснаар анхны эрлийз тугалыг хүлээж авсан.
Канад улсын махны чиглэлийн дорпер үүлдрийн хонь, сүүний чиглэлийн саанэн үүлдрийн ямааны үр хөврөлийг шилжүүлэн суулгаж цөм сүргийн үүсэл тавигдсан.
“Brick House” хүүхдийн тоглоомын дэлгүүр нээлтээ хийж, дэлхийн шилдэг “LEGO” тоглоомыг худалдаалж эхлэв.
“Гацуурт Агро” төв шинээр байгуулагдав.
Олон улсын таван одны зэрэглэлтэй “Тэрэлж” зочид буудал ашиглалтанд орсон.
Улаанбаатар хот, ЧД, 6-р хороонд хуучнаар “Засгийн газрын автобааз”-ын барилгыг худалдан авч, барилгын засварыг хийж эхлэв.
Монголын анхны HD форматын “Монгол телевиз” ХХК нээлтээ хийв.
Улаанбаатар хот. “Гацуурт Хүнс” ХХК-ийг байгуулсан.
Монголд анх удаа Франц улсаас махны чиглэлийн лимузин, мах-сүүний чиглэлийн монтбелиард, махны чиглэлийн ангус, сүүний чиглэлийн холштейн үүлдрийн үхрийг онгоцоор авчрав.
“ГБНБ” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт уул уурхайн чиглэлээр 252,02 га талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж эхлэв.
Монгол телевиз нь бүрэн хэмжээний явуулын станц болох “Об трак”-ыг ашиглав
Сэлэнгэ аймгийн Гүүрэн кран салбарт өөрийн эзэмшлийн 350 м төмөр замд өргөтгөлийн ажил хийв. Энэхүү Гүүрэн кран 6000 тн-ын ачаа буулгах хүчин чадалтай.
“Гацуурт” ХХК-ийн сүлжээ нэрийн дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Швед улсын Perten Instruments компанийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ҮРИЙН ЧАНАР ХОРИО ЦЭЭРИЙН ЛАБОРАТОРИЙГ ашиглалтанд оруулав.
ХАА-н гаралтай бүтээгдэхүүний чанар хяналт, тарилангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилготойгоор ХӨРСНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ үүсгэн байгуулагдав.
ХАА-н гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд ариун цэвэр, эрүүл ахуйн шинжилгээ, малын халдварт болон халдварт бус өвчнийг оношлох, судалгаа, шинжилгээ хийх зорилгоор МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН ЛАБОРАТОРИЙГ байгуулав.
Гацуурт нэрийн “Хан-Уул” дэлгүүр үйл ажиллагаа явуулж эхлэв. Гацуурт нэрийн “Натур” ногооны худалдааны цэг үйл ажиллагаа явуулж эхлэв.
Уул уурхайн салбарт ашиглалтын шинэ технологи / ашиглалтын явцад нөхөн сэргээлт хийдэг/ нэвтрүүлэв.
1 хоногт 50 тн гурил хийх хүчин чадалтай Гурилын үйлдвэр байгуулж ашиглалтанд оруулав.
АНУ-ын Valmont Inc -ийн усалгааны системийг Монголд анх удаа оруулж ирэв.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын Сайхантолгой салбарт Канад улсын Westeel брэндийн үр тарианы хэвтээ болон босоо агуулахыг ашиглалтанд оруулж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Сайхантолгой салбарт тогтмол халуун ус, дулаанаар хангах уурын зуух, байнгын ажиллагаатай угаалга, дулааны шугам барьж байгуулав.
“Хүнс Трейд” ХХК дээр 1000 тн-ын махны агуулах, бүрэн автомат хөргөлтийн зоорь ашиглалтанд оров.
АНУ-ын Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч John Deere брэндийн тракторыг үйл ажиллагаандаа ашиглаж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Сайхантолгой салбар. Канад улсын үр цэвэрлэх үйлдвэр баригдаж үйл ажиллагаа эхэлсэн.
Сэлэнгэ аймаг, Сайхантолгой салбар. Хоногт 800 тн үр тариа хатаах хүчин чадалтай Хатаагч төхөөрөмж ашиглалтанд оруулсан.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Сайхантолгой салбар. ХАА-н техник хадгалах зориулалтын нэг бүр нь 1000 мкв талбайтай засвар үйлчилгээний 3ш дулаан агуулах барьсан.
Бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтанд оруулав.
“Хүнс Трейд” ХХК дээр 2400 тн-ын багтаамжтай шатахууны агуулах барьж ашиглалтанд оруулсан.
Сэлэнгэ аймаг, Зүүнхараа сум. Хүдэр тээвэрлэх кампыг ашиглалтанд оруулав.
Монгол улсад анх удаа Канад улсын “SKYWAY GRAIN SYS- TEMS” INC-ийн үр тариа ачиж буулгах автомат системийг угсарч, ашиглалтанд оруулав.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, “Гацуурт Мах” ХХК хамгийн сүүлийн үеийн махны үйлдвэр ашиглалтанд оруулав.
Канад улсын WESTEEL компанийн үр тариа хадгалах агуулахыг бүрэн ашиглалтанд оруулав. Энэ нь 73,1 мянган тн үр тариа хадгалах хүчин чадалтай бөгөөд цагт 100 тн үр тариа ачих буулгах хүчин чадалтай автомат системээр тоноглогдсон.
Мал бордох төвлөрсөн цогцолбор төвүүдийг барьж эхлэв.
Агааржуулалтын бүрэн автомат системээр тоноглогдсон төмс, хүнсний ногоо хадгалах, 16100 тн-ын багтаамжтай агуулахыг ГТМАА-г төв салбарт ашиглалтанд оруулав.
4 блок, 50 машины граж, авто засварын төв, спорт заал, ажилчдын зоогийн газартай “Гацуурт” ХХК-ийн төв байр ашиглалтанд оров.
“Монгол телевиз” ХХК-ийн 2-р байр Алтай таурт ашиглалтанд оров.
Хөдөө аж ахуйн техник, сэлбэгийн худалдаа, засвар
үйлчилгээний төвийг ашиглалтанд орууллаа.
Нийт талбай 4200 м2.
Герман улсын Grimme компанийн 6 мөрөөр төмс хураах комбайныг Монголд анх удаа оруулж ирэн, ашиглаж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот “Гацуурт” ХХК-ийн дамжин өнгөрөх төвийн ачиж буулгах систем, төмөр зам, 1500 тн- ын нефтийн агуулах, бараа материалын агуулахыг шинээр барьсан.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Сайхантолгой салбарт 1 цагт 50 тн үрийн төмс ангилах, савлах, шигших, ачих зориулалттай Дани улсын SKALS үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан.
“Хүнс Трейд” ХХК дээр 2300 тн төмс, 1000тн луувангийн, 1000тн сонгины бүрэн автомат хүнсний ногооны агуулах ашиглалтанд оруулсан.
“Хүнс Трейд” ХХК дээр 1700м.кв хүнсний ногоог ангилах, савлах байрыг ашиглалтанд оруулсан.
“Хүнс Трейд” ХХК дээр Польш улсын LYSON үйлдвэрийн зөгийн бал савлах шугамыг ашиглалтанд оруулан ажиллаж байна.
“Хүнс Трейд” ХХК дээр хүнсний ногоо ангилах, савлах, шигших зориулалттай Данийн SKALS үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулав.
“Хүнс Трейд” ХХК дээр хүнсний ногоог 5-25 кг-аар жинлэх зориулалттай Нидерландын Manter тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулав.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Сайхантолгой салбар. Хүнсний ногооны үрсэлгээний төхөөрөмж ашиглаж эхлэв.
Малын тэжээлийн зориулалтаар царгас, эспарцит, хошоорог зэрэг ургамлыг тариалж таримал хадлан бэлтгэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэв.
Бэлчээрийг усжуулах зорилгоор 300 орчим худаг гаргаж МАА-ын салбарт ашиглаж байна.
1000 мал бордох 2 цогцолбор төв ашиглалтанд оруулав.
Франц улсын IMV Technology компанийн тоног төхөөрөмжөөр тоног бүрэн тоноглогдсон “Үржил селекцийн төв” үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц зохиомол хээлтүүлгийн ажлыг эхлүүлэв.
Дани улсын Skiold брэндийн үрийн буудайг 4 шат дамжлагаар цэвэрлэх 24 цагийн ажиллагаатай, бүрэн автомат “Үр цэвэрлэх үйлдвэр” үйл ажиллагаа явуулж эхлэв.
300-2000 тоннын багтаамжтай 186 агуулах барьж ашиглалтанд оруулав. Нийт 131834 тн үрийн будаа хадгалах боломжтой боллоо.
Канадын Morris компанийн РАЗР хийн даралтад үрлэгчийн тусламжтайгаар хөрс хөндөхгүйгээр тариалах “Тэг элдэншүүлгэ”-ийн технологийг 50 хувьд хүргэв.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Бүхэл үрийн гурилын үйлдвэр” ашиглалтанд оруулав.
ХАА-н салбарт 200 гаруй км өндөр хүчдлийн цахилгааны шугам тавигдлаа.
Бэлчээрийн малаас тариан талбайг хамгаалж, 170 гаруй км газрыг хашаажуулав.
Тэжээлийн ургамлын тариалалтыг амжилттай хэрэгжүүлж, эрдэнэшишийн даршийг 6000 тн хомилог дарш бэлтгэж, суурин маллагаа, мал бордох чиглэлд өөрчлөлт авчрав.
Шороон ордны ашиглалтын явцдаа нөхөн сэргээлтээ хийж, агуулга нөөц багатай ордуудыг ашиглах Шинэ Зеландын зөөврийн төхөөрөмжийг уул уурхайн салбарт анх удаа нэвтрүүлсэн.
Азидаа хамгийн томд тооцогдох АНУ-ын Val- mont брэндийн усалгааны системийн суурилуулав. Энэ нь Монголд шинэ төрлийн усалгааны төхөөрөмж нэвтрэх суурь болсон.
Канадын Westeel брэндийн үр тариа хадгалах хэвтээ болон босоо агуулахуудыг Монголд анх удаа ашиглалтанд оруулсан.
Нөхөн сэргээлт хийсэн Монголын анхны компани болсон. Уул уурхайн салбарт техник болон биологийн нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөд нь буцаан оруулж болдогыг харуулж жишиг тогтоосон.
Монголын анхны таван одтой Тэрэлж зочид буудлыг ашиглалтанд оруулж, олон улсын чанарын шаардлага хангасан үйлчилгээг нэвтрүүлж, Монголын аялал жуулчлалын салбарт томоохон дэвшил гаргав.
БНСУ-ын “Dong Yang Engineering” компанийн бүрэн автомат 2000 тн-ын 10 өрөө бүхий хүнсний ногоо хадгалах агуулахууд ашиглалтанд оруулсан нь эрүүл чанартай хүнсний ногоо хэрэглэх эхлэл тавигдсан.
Mонголын анхны HD форматын телевизийг байгуулж нээлтээ хийв. Монгол ТВ нь Монголд анх удаа оюуны өмчийн эрхтэйгээр дотоод, гадаадын контентуудыг худалдан авч, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэж байна.
Mах бэлтгэх, боловсруулах бүрэн автомат анхны үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Тус үйлдвэр нь БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мах загсаах, сэврээх зориулалттай.
Франц улсаас махны чиглэлийн Лимузин (Lim- ousin), мах-сүүний чиглэлийн Монтбелиард (Montbéliard), махны чиглэлийн Ангус (Angus), сүүний Холштейн (Hol- steins) үүлдрийн үхрийг онгоцоор авчрав. Монголын МАА-н салбарын ҮРЖИЛ СЕЛЕКЦИД томоохон шинэчлэлт болсон.
АНУ-ын IVI брэндийн хөргөлт, халаалт, агааржуулалтын систем бүхий 16100 тн-ын багтаамжтай хүнсний ногоо хадгалах 10 агуулахууд ашиглалтанд оруулсан.
Үрийн чанар хорио цээрийн лаборатори, 2016 онд Хөрсний шинжилгээний лаборатори, 2018 онд Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг байгуулж, Монголын хүнсний аюулгүй байдалд томоохон дэвшил авчирсан.
Монгол ТВ нь Дэлхийн томоохон шоу нэвтрүүлэг болох "Авъяаслаг Монголчууд" шоуг амжилттай зохион байгуулав.
“Монгол ТВ HD” дэлхийн хэмжээний The Voice шоу нэвтрүүлгийг зохион байгуулж, Монголын телевизийн стандартад шинэчлэл хийж, жишиг тогтоон ажиллаж байна.
Дани улсын Skiold брэндийн бүрэн автомат “Үр цэвэрлэх үйлдвэр”-ийг ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь цагт 90 тн үрийн буудайг цэвэрлэж ариутгах хүчин чадалтай.
Дэлхийн томоохон биотехнологийн байгууллага болох Франц улсын IMV Technology компанийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Малын үржил селекцийн төвийг 2018 онд ашиглалтанд оруулав.
Монгол ТВ 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг нутагшуулсан контент”, “Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг” номинацад шалгарлаа.