ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС

ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС нь 1979 онд байгуулагдаж Хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрөл авсан (зөвшөөрлийн дугаар 2702) Хоршоодын эвлэл юм.

“ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС” байгууллага нь “Лимузин” үхрийн үүлдрийн төв “Pole of Lanaud” болон түүний “France Limousin Selection” үржүүлэгчдийн холбооны албан ёсны худалдааны байгууллага бөгөөд “France Limousin Selection” (үржүүлэгчдийн байгууллага), “Herd-Book Limousin” (үүлдрийн удмын бүртгэл баталгаажуулах), Ланаудын “Лимузин” үүлдрийн залуу бухын үндэсний сонгон шалгаруулалтын газар зэрэг олон янзын байгууллагаас тусламж авч, тэдгээрийн ур чадварын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

“ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС” байгууллага нь “Лимузин” үүлдрийн үхрийн борлуулалтын 85 хувийг хариуцдаг.

“ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС” байгууллагын үйл ажиллагаа нь экспортын зах зээл (үйл ажиллагааны 70 хувь) болон бух, охин бяруу, үнээ, хээл, үрийн шингэн зэрэг “Лимузин” үүлдрийн удмын бүтээгдэхүүний Францын зах зээлд түшиглэдэг.

“ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС” байгууллага нь Ланаудын Үндэсний сонгон шалгаруулалтын газраас сонгон шалгаруулсан 700 залуу бухыг худалдан борлуулсан.

“ИНТЕРЛИМ ЖИНЭТИК СЕРВИС” байгууллага нь экспорт хийх бүрдээ харилцагч үйлчлүүлэгч бүрийн сонгосон хэлбэрээр тээвэрлэн хүргэхийн зэрэгцээ Европын болон олон улсын орчин нөхцөлд үржүүлэх, сонгон үржүүлэх талаар зөвлөгөө өгдөг.