Магнум
Гербицид
Магнум
ХОГ УРГАМЛЫН ЭСРЭГ ЗЭВСЭГЛЭЭРЭЙ!
Магнум® нь үр тарианы тариалангийн талбай дахь нэг наст болон
Зарим олон наст хос үрийн талт хог ургамлуудтай тэмцэхэд зориулсан
сонгомол үйлчилгээтэй гербицид /хог ургамал устгах бодис/ юм.
Бэлдмэлийн давуу тал:
§
Олон төрлийн нэг ба олон наст хос үрийн талт хог ургамлыг, түүний дотор арзгар азаргана ба эмийн багваахай зэрэг хөнөөлт өргөн навчит хог ургамлыг сайн устгана
§
Хорны горм бага бөгөөд 1 га талбай боловсруулахад зарцуулагдах өртөг бага
§
Хэрэглэх хугацаа уян хатан 2-3 навчтай байх үеэс эхлэн гол хатгах үе дуустал /үр тарианы тариаланд/
§
Орчин үеийн, хэрэглэхэд тохиромжтой
§
Хүрээлэн буй орчинд үзүүлэх бодисын нөлөөлөл маш бага
Магнум® нь метсульфурон-метил агуулдаг, 600г/кг. Үйлчлэгч бодис нь сульфонилмочевинээс гаралтай бүтээгдэхүүнд хамаардаг. Бэлдмэлийг усанд уусдаг шахмал хэлбэрээр үйлдвэрлэдэг.
Магнум® бодисын идэвхтэй үйлчлэх хүрээнд нэг наст болон зарим олон наст хос үрийн талт хог ургамлууд багтана. Уг бодист мэдрэмтгий төрлүүдэд шарилжин навчит, ердийн зэрлэг байцаа, татар сагаг, хээрийн азаргана, далбагар навчит тасын хүж, хорхиног, шимтгэлээ, тарна /төрлүүд/, хээрийн гич, Лезелийн хамбил, эмийн хамбил, нэг наст дивала, Софийн борбут, гоньтог, дунд ажигана, хээрийн байцаа, халгай, ердийн югүүшин, хээрийн холтсон цэцэг, арзгар азаргана, эмийн багваахай цэцэг, ногооны талбайн дэгд, эгэл гаймуу, тосонцог, хог наранцэцэг, хээрийн имт гичгэнэ, зэрлэг цагаан лууван, үнэргүй хамба шарилж, банга өвс, ердийн сүгваа, буржгар хурган чих, урвуу гагадай, эмзэг хориспор, хээрийн нил цэцэг, ягаан маж, хээрийн бираага зэрэг хог ургамал багтана.
Уг бодист дунд зэрэг мэдрэмтгий төрлүүдэд хөх цэцэг, хээрийн сэдэргэнэ, татар сагадай, татар шиншээ, хээрийн дэгд, том таван салаа, лууль өвс /төрлүүд/, цагаан лууль /төрлүүд/, ердийн камчуж өвс, хар цэсэнцэр, өрөмтүүл, агь шарилж /төрлүүд/, яргуй /төрлүүд/ зэрэг хог ургамал мөн багтана.
Магнум® нь системийн үйлчилгээтэй. Тэрээр навчис болон үндсээр дамжин хог ургамалд нэвтрэн шингэж, ксилем ба флоэмээр дамжин ургамал дотор тархана. Бэлдмэл нь ацетолактатсинтаз эсгэгийг дарангуйлж, лейцин, изолейцин, валин зэрэг орлуулахын аргагүй амин хүчлүүдийн нийлэгшлийг алдагдуулж, эд эсийн хуваагдах үйл явцыг зогсоож, хог ургамлыг үхэлд хүргэдэг.
Магнум® нь цацаж хэрэглэснээс хойш 4 цагийн дотор хог ургамалд бүрэн нэвтрэн шингэж болдог тул энэ хугацааны дотор бороо орохгүй байвал сайн.
Магнум® бодисын үйлчлэлийн шинж тэмдэг газар доорхи эрхтэн болох үндсийн өсөлт зогсож, антоциан өнгө будаг гарч ирж, судлууд өнгөө алдаж, навчис хорчийн хэлбэрээ алдаж, навчны илтэс шарлаж, толбожилт үүссэнээр илэрдэг. Том ургасан болон гербицидэд бага мэдрэмтгий хог ургамлууд үхэхгүй боловч шарлаж, цаашдын хөгжил нь зогсож, таримал ургамлын ургацад нөлөөлөхгүй болдог.
Ургамлуудад хор шингэсний дараа хэдхэн цагийн дотор хог ургамлын өсөлт удааширч эхлэнэ. Хог ургамлын идэвхтэй өсөлтийн үед анхны харагдахуйц шинж тэмдэг 2-3 хоногийн дараа илэрнэ, харин өсөлт удааширсан үед /дулааны хэм бага байх юм уу гантай үед/ арай хожуу илэрдэг. Магнум® бодисын үйлчлэлийн тод харагдахуйц шинж тэмдэг дулаан, чийглэг нөхцөлд дундажаар 5-10 хоногийн дараа илэрдэг бол цаг агаар хүйтэн, хуурай байвал 15-20 хоногийн дараа илэрнэ.
Бэлдмэл нь тариа ургах улирлын турш тариаланг хамгаалдаг. Магнум® бодисын үр нөлөөтэй байдалд хөрсний шинж чанар бараг нөлөөлдөггүй.
Магнум® бодисыг 8-10 гр/га хэрэглэх үед тариалалтын сэлгээний бодлогод онцгой анхаарах хэрэгтэй. Үр тариа хурааж авсны дараа жилд манжин, хүнсний ногоо, наранцэцэг, сагадай тариалж болохгүй. Онцгой тохиолдолд зөвхөн эргүүлж хагалсны дараа тариж болно. Хэрэв хөрсний рН 7,5-аас өндөр байх юм уу бэлдмэл хэрэглэснээс эхлэн наранцэцэг, сагадай тариалах хүртэл хугацаанд гандуу байдал үргэлжилсэн бол дараагийн жилд нь наранцэцэг, сагадай тариалж болохгүй.
Магнум® бодисоор боловсруулсан талбайд өөр ургамал дахин тариалах шаардлагатай бол зөвхөн үр тариа тариална.
Хянах хог ургамлуудын хамрах хүрээг өргөжүүлэх, таагүй үр дагаврын эрсдэлийг бууруулах, хог ургамлуудад эсэргүүцэх чадвар бий болохоос зайлсхийхийн тулд бэлдмэлийг өөр бусад гербицидуудтай хослуулан хэрэглэхийг зөвлөдөг. Энэ тохиолдолд Магнум® бодисыг эх уусмал болгон шүршигчийн саванд эхлээд хийнэ.
Үр тариа тариалах үед Магнум® бодисыг Балерина®, Деметра®, Зерномакс®, Ластик®, экстра Ластик®100 зэрэг бодистой хольж хэрэглэж болно. Дараахи хослолууд нь нэлээд үр ашигтай байдаг:
-
Өргөн навчит хог ургамал устгах үйлчлэлийг нэмэгдүүлэх, үйлчлэлийг хурдасгах, хоронд мэдрэмтгий таримал ургамалд үзүүлэх таагүй үр дагварыг бууруулахын тулд - Магнум® + Балерина®, 5 – 7 г + 0,3 – 0,375 л/га;
-
Арзгар азаргана хог ургамал устгах үйлчлэлийг нэмэгдүүлэх, хоронд мэдрэмтгий таримал ургамалд үзүүлэх таагүй үр дагаврыг бууруулахын тулд - Магнум® + Деметра®, 5 – 7 г + 0,3 – 0,375 л/га;
-
Олон төрлийн өргөн навчит хог ургамлыг дарах, хог ургамал устгах үйлчлэлийг үлэмж хурдасгах, гантай үед хорны боловсруулалт хийх боломжийг нэмэгдүүлэх, хоронд мэдрэмтгий таримал ургамалд үзүүлэх таагүй үр дагаврыг бууруулахын тулд - Магнум® + Зерномакс®, 5 г + 0,3 л/га.
Маалингын тариалан дээр нэг наст хос үрийн талт хог ургамлын эсрэг үйлчлэх хүрээг өргөжүүлэх, таагүй үр дагаврын эрсдэлийг бууруулах, хог ургамлуудад эсэргүүцэх чадвар бий болохоос зайлсхийхийн тулд Магнум® бэлдмэлийг Гербитокс®, Гербитокс®-Л, Лонтрел-300 зэрэг бодистой болон янз бүрийн граминицидуудтай /Миура®, Зеллек-супер гэх мэт/ хольж хэрэглэж болно.
Мөн зарим төрлийн уриншинд Магнум® хорыг Торнадо® гербицидтэй хольж хэрэглэх нь сайн үр дүнд хүргэдэг.
Анхаар!
Магнум® бодисыг тариалангийн хугацаанд зөвхөн ганц удаа 10 гр/га зарцуулалтын хэмжээнээс илүүгүй хэрэглэнэ. Буурцагт ургамал болон тэжээлийн өвс нэмж тарьсан үр тариа тариалсан тариаланг уг гербицидээр боловсруулахыг хориглоно. Бэлдмэлээр боловсруулсны дараа хор цацагч машин багажийг сайтар цэвэрлэн угаах нь онцгой чухал байдаг, учир нь хор цацагчийг дараа нь мэдрэмтгий таримал ургамалыг /үр тариа бус/ боловсруулахад хэрэглэвэл хэдийгээр маш бага хэмжээтэй ч уг хор үлдсэн байвал ургамалд нөлөөлдөг болно.
Хог ургамалд гербицид цацахдаа өглөө эрт юм уу оройн цагаар боловсруулах нь үр нөлөөтэй байдаг. Бодисыг цацахдаа мэдрэмтгий таримал ургамлуудтай /манжин, рапс, наранцэцэг, болцуут ургамал, хүнсний ногоо/ зэргэлдээх талбайд ажлын шингэн орохоос сэргийлэх шаардлагатай.
Магнум® бодисын ажлын шингэнийг яг хэрэглэхийн өмнө бэлтгэх хэрэгтэй. Эхлээд гербицидын эх уусмалыг бэлтгэхийг зөвлөдөг. Үүний тулд бага хэмжээний саванд /хувин/ ¼ хэмжээтэй ус хийгээд дараа нь шүршигчийг нэг цэнэглэхэд шаардагдах бэлдмэлийг хэмжин нэмж хийж сайтар хутгахдаа ¾ хэмжээний ус нэмж хийнэ. Шүршигчийн саванд тал дундуур хүртэл ус хийгээд холигчийг залгаад дээрээс нь эх уусгамлыг хийсний дараа савыг дүүртэл ус нэмж хийнэ.
Бэлдмэлийн ажлын шингэний зарцуулалт газрын техникээр цацахад 200-300 л/га, нисэх онгоцоор агаараас цацахад 25-50 л/га.
Магнум® бэлдмэлийг савласан хуванцар лонх, хэмжигч шилэн аяга хэрэглэх зөвлөмж зэргийг картон хайрцагт савласан байна. Лонх нь 100 г бэлдмэл агуулна.
Хэрэглэх горим
ТАРИМАЛ УРГАМАЛ |
БЭЛДМЭЛ ЗАРЦУУЛАХ НОРМ, Л/ГА |
ХОГ УРГАМАЛ |
ЦАЦАЖ БОЛОВСРУУЛАХ АРГА БА ХУГАЦАА |
Зусах болон өвөлжих улаан буудай, арвай, мөн овъёос, хөх тариа, бог будаа |
10
10 (А) |
Нэг наст хос үрийн талт хог ургамлууд, түүний дотор 2,4-Д ба МЦПА-д тэсвэртэй, мөн зарим олон наст хос үрийн талт
|
Хавар нэг наст хог ургамлын өсөлтийн эхэн үед /2-4 навчтай/ болон олон наст хог ургамлын /булцуу гарах үе шат/ таримал ургамлын 2-3 навчтай үеэс жигдрэн ургах үе дуустал тариаланг газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах |
Зусах улаан буудай болон арвай, мөн овъёос, бог будаа |
8
8 (А) |
Нэг наст хог ургамлын өсөлтийн эхэн үед /2-4 навчтай/ болон олон наст хог ургамлын / булцуу гарах үе шат/ таримал ургамлын 2-3 навчтай үеэс өтгөн ургах үе эхлэх хүртэл тариаланг газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах |
|
Зусах болон өвөлжих улаан буудай, арвай, мөн овъёос, хөх тариа |
7 |
Хавар таримал ургамал жигдрэн ургах үе болон хог ургамлын өсөлтийн эхэн үед 0,2 л/га Диалена супер бодистой буюу 0,35 кг д.в./га 2,4-Д бодистой хольж, тариаланг газраас цацаж болосвруулах |
|
Маалинга |
8 - 10 |
Нэг наст хос үрийн талт хог ургамлууд, түүний дотор МЦПА-д тэсвэртэй, мөн зарим олон наст хоёр талт
|
Тариаланг “гацуурын” үед ургамал 3-10 см өндөр байхад газраас цацаж болосвруулах
|
5 - 7 |
Тариаланг “гацуурын” үед ургамал 3-10 см өндөр байхад 150 г д.в./га МЦПА бодистой хольж газраас цацаж болосвруулах
|
||
Уриншинд |
2,2 – 4,3 |
Нэг наст болон олон наст хос үрийн талт хог ургамал |
Хог ургамлын идэвхтэй ургах үед газраас цацаж болосвруулах |
4,3 – 5,4 |
Нэг наст болон олон наст хос үрийн талт |
Хог ургамлын идэвхтэй ургах үед 3-6 л/га Торнадо® гербицидтэй хольж газраас цацаж болосвруулах |