Орон нутгийн хүүхдүүд өдөр тутамдаа дэлхийн бренд тоглоомоор тоглох боломжтой боллоо
“Гацуурт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн хүүхдүүдийн сурч хөгжих, танин мэдэх, арга зүйд суралцах нөхцөл бололцоог нээж өгч, дэмжих зорилгоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын цэцэрлэгийн “Алтан намар” аяны хүрээнд дэлхийд алдартай брендийн тоглоомыг тус цэцэрлэгийн хүүхэд багачуудад бэлэг болгон өглөө.
Тус цэцэрлэг нь 2017.01.02-нд байгуулагдаж одоогоор 92 хүүхэдтэй, 3 багштай үйл ажиллагаагаа явуулж байгаа шинэхэн цэцэрлэг юм. Энэхүү ажлын үр дүнд орон нутгийн хүүхдүүд өдөр тутамдаа дэлхийн шилдэг тоглоомоор тоглох боломжтой боллоо.
Эдгээр тоглоомыг Брикхаус тоглоомын дэлгүүр оруулж ирдэг бөгөөд хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, оюун ухааныг хөгжүүлэх, сэтгэн бодох чавдарыг дэмжих, мэдрэхүйг тэнцвэржүүлэх, хүүхдийн сургалт хүмүүжлийн ажилд бодитой хувь нэмэр оруулах зэрэг олон талын ач холбогдолтой дэлхийд алдартай, хамгийн сүүлийн үеийн бренд тоглоомууд юм.