ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн айлчлал
Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбатын урилгаар ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В Наговицын, Хөдөө аж ахуйн сайд болон бизнес эрхлэгчдийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Сэлэнгэ аймагт айлчлал хийн хаврын тариалантай танилцлаа. Айлчлалын хоёр дахь өдөр “Гацуурт” ХХК –н Газар тариалан, мал аж ахуйн төвд зочлон Махны үйлдвэр, Хүнсний ногооны хадгалалтын агуулах болон мах, сүүний зориулалттай тэжээлийн үхрийн фирмертэй танилцлаа.