Талархал

“Гацуурт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр нийгэмд тустай, сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон эмзэг бүлгийн ард иргэддээ зориулж өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан төмс хүнсний ногоо болон хүнсний бүтээгдэхүүний дээжийг хандивладаг уламжлалтай билээ.

Энэ удаа манай компанийн намрын ургац хураалтын нөр их ажилд хүч хөдөлмөрөөрөө хичээнгүйлэн тусалж хамтран ажилласан Мандах Их сургууль болон ХААИС-ийн оюутнууддаа талархлаа илэрхийлж оюутан, багш нарт шинэ ургацын хүнсний ногооныхоо дээжээс гардууллаа.

Ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, ард иргэддээ эрүүл хүнс хүргэх үйлсэд хамтран ажилласан тус сургуулийн оюутан, багш ажилтнуудын цаашдын хичээл сурлага, ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.