Торнадо
Гербицид
Торнадо®500
ХОГ УРГАМЛЫГ УСТГАГЧ ХАР САЛХИ
Торнадо® 500 нь өндөр хувийн үйлчлэгч бодистой, тасралтгүй
бөгөөд олон талт үйлчилгээтэй гербицид /хог ургамал устгах бодис/ юм.
Бэлдмэлийн давуу тал:
§
Бэлтгэх хэлбэрт үйлчлэгч бодис их хэмжээгээр агуулсан, зарцуулалтын хэмжээ бага
§
Нэг ба олон наст хос үрийн талт болон үетэн, үндэсээр үржигч бараг бүх төрлийн хог ургамлыг бүрэн устгадаг
§
Хог ургамлын газар дээрх болон газар доорхи хэсгүүдэд үйлчилнэ
§
Хортой хог ургамлуудын эсрэг хосгүй үр нөлөөтэй
§
Янз бүрийн таримал ургамлын болцыг хурдасгадаг
§
Ургамлын амьдарч чадах дулааны бүх хэмийн түвшинд үр ашигтай байдлаа хадгалдаг
§
Тариалангийн сэлгээнд хэрэглэхэд бүрэн аюулгүй
Торнадо® 500 бодисыг глифосат агуулсан усан уусмал хэлбэрээр үйлдвэрлэдэг, 500 г/л. Үйлчлэгч бодис нь фосфорорганик нэгдлүүдэд хамаарах ба системийн үйлчилгээтэй.
Бэлдмэлийг нэг ба олон наст хос үрийн талт болон үетэн бүх төрлийн хог ургамалтай, түүний дотор мөлхөө хиаг, арзгар азаргана, хээрийн сэдэргэнэ /чөдөр өвс/, бог будаа, шарилж зэрэг хортой төрлүүдийн эсрэг тэмцэхэд ашиглахыг зөвлөдөг. Мөн түүнчлэн хэрэгцээгүй навчит модлог-бутлаг ургамлуудыг /улиас, хус, нигүрс мод, уд бургас, харгана, агч мод гэх мэт/ устгахад хэрэглэдэг.
Торнадо® 500 нь ургамлын навч болон ногоон хэсгүүдээр дамжин ургамалд шингэж, хог ургамлын бүх эрхтэнд дамжин тархаж, тэдгээрийн үндсэнд хүрдэг. Гербицид нь үнэртэй амин хүчлүүдийн нийлэгшлийг зогсоосноор өсөлтийн цэгүүдийг гэмтээж, газар дээрх болон газар доорхи эрхтнүүдийг бүрэн үхэлд хүргэдэг. Торнадо® 500 нь тариа болон хог ургамлын үэрэнд нөлөөлдөггүй. Гербицид буюу хог ургамал устгах бодисын үйлчилгээний нүдэнд харагдахуйц шинж тэмдэг нь нэг наст хог ургамлын хувьд 4-5 хоног, олон наст хог ургамалд 7-10 хоног, модлог-бутлаг ургамалд 20-30 хоногийн
дараа илэрдэг ба ургамал шарлаж дараа нь хүрэнтэж, навчис нь хатдаг. Хожим нь шилбэ, газар доорхи мөчир, үндэс, гол үндэс нь үхдэг. Хороор боловсруулснаас хойш 3-4 долоо хоногийн дараа /цаг агаар, хог ургамлуудын төрөл болон бодис цацах үед хөгжлийнхөө ямар шатанд байсан зэргээс шалтгаалан/ хог ургамал бүрэн үхэж эхэлдэг бол, модлог-бутлаг ургамал 1-2 сарын дараа үхдэг. Цаг агаарын таагүй нөхцөлд /хүйтэн, гантай, хур тунадастай байх/ гербицидын үйлчлэл удааширч болно.
Торнадо® 500 бодисыг хог ургамал дээр нэг удаа цацаж ашигладаг. Нэг наст үетэн ургамлууд 5 см гаруй өндөртэй, гуурс гарахын өмнө эмзэг байдаг, олон наст залаат ургамлууд – 5-6-гаас цөөнгүй навчтай ба 10-20 см өндөр байхдаа, нэг наст хоёр талт ургамлууд – хоёр навчтай үе шатаас цэцэглэх хүртэл, олон наст хоёр талт ургамлууд – цэцгийн бундуу гарах болон цэцэглэхийн хоорондох үед /дэгд – 10-20 см голчтой булцуу гарах үед, далан түрүү – булцуу ба шилбэ үүсэх үед, сэдэргэнэ – 10-12 см голчтой булцуу гарах үед/ эмзэг байдаг.
Торнадо® 500 бодисыг ургамал амьдрах чадвартай байх ямар ч дулааны нэмэх хэмд, намар бол тогтвортой хүйтэн эхлэхээс өмнө цацаж хэрэглэж болно.
Бэлдмэлийг хэрэглэх онцлог:
§
Торнадо® 500 бодис нь шинэ бөгөөд жижиг ургаж байгаа хог ургамалд илүү сайн үйлчилдэг. Цаг агаар халуун гандуу нөхцөлд бодисыг өглөө юм уу орой цацах нь илүү үр нөлөөтэй. Их хуурай гантай үед бодисыг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
§
Хэрэв бодисыг цацсанаас хойш 4-6 цагийн дотор бороо орох, их хэмжээний шүүдэр буух төлөвтэй байвал бэлдмэлийг цацах хэрэггүй. Бороо нь навчис дээрх бэлдмэлийг уусган сулруулж, түүний үр нөлөөг бууруулдаг.
§
Хог ургамлын навчис тоосонд дарагдсан бол гербицид ургамалд нэвтэрч ороход бэрхшээлтэй байдаг учир бороо орж, тоосыг угаасны дараа бэлдмэлээр боловсруулах нь илүү үр дүнтэй байдаг.
§
Олон наст хог ургамалтай өндөр үр ашигтай тэмцэж хог ургамлын салаа үндэс, гол үндэс нь үхэх үйл явцыг эргэлт буцалтгүй болгох үүднээс бэлдмэлийг цацсанаас хойш нэг долоо хоногоос багагүй хугацааны дараа хөрсийг сийрүүлдэг.
§
Ажлын уусмалын хэмжээг зөвлөсөн хэмжээнээс илүү гарган нэмэх хэрэггүй, учир нь энэ нь үйлчлэгч бодисууд хог ургамалд нэвтрэн орох түвшинг бууруулдаг.
§
Торнадо® 500 бодисыг таримал ургамал болон ойн зурваст оруулж болохгүй. Үүнээс зайлсхийхийн тулд салхины хурд 5 м/с-ээс илүү байхад бодис цацахгүй байхыг зөвлөдөг.
§
Торнадо® 500 бодис нь хөрсөнд идэвхтэй үйлчилдэггүй учраас таримал ургамал нахиалсны дараа үрээс салбарлан ургах хог ургамлыг устгахын тулд сонголттой үйлчилгээтэй гербицид хэрэглэх шаардлагатай.
Ургаж буй хог ургамал дээр газраас цацах үед бэлдмэлийн ажлын шингэний зарцуулалт 100-200 л/га, нисэх онгоцоор агаараас цацаж хог ургамалтай тэмцэхэд – 25-50 л/га, таримал ургамлын эд эсийг хатааж, болцыг нь хурдасган, машинаар хураахад дөхөм болгох бодис маягаар ашиглахад – 50-100 л/га байдаг.
Тариалахын өмнө эсвэл соёолохоос өмнө
Хөрсний гол боловсруулалтыг намар хийх шаардлагатай ба хавар бол хөрсний боловсруулалтыг аль болох эрт хийх хэрэгтэй. Хог ургамалд ургах хугацаа өгч тэгээд Торнадо® 500 бодисыг цацна, гэхдээ тариалахаас өмнө юм уу таримал ургамал нахиалахаас өмнө 3-5 хоногоос багагүй хугацаа үлдэх үед цацах хэрэгтэй. Торнадо® 500 бодисын зарцуулалтын норм нь нэг наст хос үрийн талт хог ургамлын /үрийн галын үеэс жинхэнэ навчисын анхны хос гарах үе хүртлэх шатанд/ болон нэг талт хог ургамлын /3 навч гарах үе шатанд/ эсрэг бол 1,5-3 л/га, хиаг /3 навч гарах үед/, дэгд /10-12 см булцуу/, бог будаа /15-20 см/, сэдэргэнэ зэргийн эсрэг бол – 3-4 л/га байна.
Ургац хураалтын дараа
Ургац хураасны дараа бүх сүрлийг талбайгаас хурдан зайлуулж, хог ургамлууд жигд соёолсны дараа гербицидыг цацна. Торнадо® 500 бодисын зарцуулалтын норм нь /ажлын уусмалыг 100-200 л/га зарцуулах үед/ хиаг /10-15 см өндөр үед/, дэгд /10-20 см булцуут үед/ – 1,5-3 л/га, бог будаа /15-20 см өндөр үед/ –3 л/га, далан түрүү /булцуу болон шилбэ үүсэх үед/, сэдэргэнэ /10-12 см булцуут үед/ – 3-4 л/га байна. Далан түрүүтэй тэмцэх үед хог ургамал дахин урган гарч ирэхийн хэрээр нэмэлт бодис цацах шаардлага гарч болзошгүй байдаг. Хөрсний механик боловсруулалтыг бодис цацсанаас хойш 5-6 хоногийн дараа явуулах хэрэгтэй, гэхдээ гербицид үйлчлэх таатай нөхцөл бүрдсэн тохиолдолд Торнадо® 500 бодисын үйлчилгээний анхны шинж тэмдэг илэрмэгц хөрсний механик боловсруулалтыг явуулна.
Гантай нөхцөлд хог ургамлыг ургуулах, харин дэгдээр бохирдсон талбайд шинэ соёо урган гарч ирэхийг дэмжихийн тулд ургац хураалтын дараа дискдэж боловсруулах хэрэгтэй.
Мөлхөө хиагтай тэмцэхэд Торнадо® 500 бодис цацахаас өмнө хөрсний механик боловсруулалт хийх хэрэггүй.
Уриншийн талбайд болон хөрсийг хамгийн бага боловсруулах системд
Хагалж өнжүүлэх талбайд тавдугаар сарын сүүлээр механик боловсруулалтыг зогсоож, хог ургамлыг 10 см өндөр ургах хүртэл хүлээж байгаад Торнадо® 500 бодис цацах ба нэг наст хог ургамлын эсрэг зарцуулах норм нь 1,5-2 л/га, олон наст хог ургамлын эсрэг бол 3 л/га байна. Хог ургамлууд томорч ургасан бол гербицидын зөвлөж буй хамгийн өндөр тун хэмжээг ашиглах шаардлагатай. Гол төлөв нэг наст хог ургамал гарч ирсэн бол хөнгөн сийрүүлэлт явуулахыг зөвлөдөг.
Хамгийн бага боловсруулах системд Торнадо® 500 бодисыг тариалахын өмнө юм уу таримал ургамал нахиалахын өмнө цацдаг.
Атаржсан болон хаягдсан газарт
Торнадо® 500 бодисын тусламжтайгаар атаржсан болон хаягдсан газрыг түргэн хугацаанд үлэмж хэмнэлттэйгээр хөдөө аж ахуйн эргэлтэд оруулж, нөхөн сэргээж болно. Олон наст хог ургамлын иж бүрдэлтэй тэмцэхэд /тэдгээрийн төрөл зүйлээс хамааран/ 3-4 л/га Торнадо® 500 бодис шаардагдана. Хэрэв намар талбайд хог ургамлын үлдэгдэл их байвал дискдэх хэрэгтэй. Хог ургамлууд дахин ургаж гарч ирэхэд Торнадо® 500 бодисоор боловсруулна.
Торнадо® 500 бодисыг 10 л канистрт савласан байна.
Хог ургамалтай тэмцэхэд хэрэглэх горим
ТАРИМАЛ УРГАМАЛ
|
ЗАРЦУУЛАЛТЫН НОРМ, Л/ГА |
ХОГ УРГАМАЛ |
ЦАЦАЖ БОЛОВСРУУЛАХ АРГА БА ХУГАЦАА |
Уриншинд |
1,5 – 3 |
Нэг наст үетэн ба хос үрийн талт |
Ургаж буй хог ургамлыг зуны сүүлээр буюу намар ургац хураалтын дараа газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах |
3 - 4 |
Олон наст үетэн ба хос үрийн талт
|
||
хавар тариалалтын өмнө |
1,5 - 3 |
Олон наст үетэн ба хос үрийн талт
|
Ургаж буй хог ургамлыг хаврын тариалалтын өмнө буюу ургамал нахиалахаас өмнө газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах |
3 – 4 |
Олон наст үетэн ба хос үрийн талт
|
||
Хагалж өнжөөсөн талбай |
1,5 - 3 |
Олон наст үетэн ба хос үрийн талт
|
Хог ургамлууд идэвхтэй ургах үед газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах |
Хөдөө аж ахуйн бус хэрэглээний газар |
2,2 – 4,3 |
Харьцангуй тогтвортой төрлүүд (сорвоо, нишингэ зэрэг) болон навчит модлог-бутлаг төрлүүдээс (улиас, хус, нигүрс мод) бусад нэг наст болон олон наст үетэн ба хос үрийн талт, |
Хэрэггүй ургамлын ургах үед газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах |
4,3 – 5,4 |
Харьцангуй тогтвортой төрлүүд (сорвоо, нишингэ зэрэг) болон навчит модлог-бутлаг төрлүүдээс (бургас, агч мод, яшил мод, харгана) |
Ургац хураахын өмнө болц жигдрүүлэх зориулалтаар хэрэглэх горим
ТАРИМАЛ УРГАМАЛ |
БЭЛДМЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМ, Л/ГА |
ЦАЦАЖ БОЛОВСРУУЛАХ АРГА БА ХУГАЦАА |
Үр тариа |
1,5 - 2 |
Ургац хураахаас хоёр долоо хоногийн өмнө газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах /үрийн чийгшил 30%-иас илүүгүй/ |
Наранцэцэг |
1,5 – 2 |
Орой нь хүрэнтэж эхлэх үед нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах /үрийн чийгшил 30%-иас илүүгүй/ |
Шар буурцаг |
1,5 – 2 |
Доод болон дунд давхарын буурцгууд хүрэнтэж эхлэх үед газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах /үрийн чийгшил 30%-иас илүүгүй/ |
Рапс |
1,5 - 2 |
Уутан хальсны 70-75% хүрэнтэж байгалийн жамаар боловсорч эхлэхэд газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах /үрийн чийгшил 25-35%/ |
Вандуй |
1,5 - 2 |
Ургац хураахаас хоёр долоо хоногийн өмнө газраас буюу нисэх онгоцоор агаараас цацаж болосвруулах /үрийн чийгшил 25-35%/ |