Малын тэжээлийн зориулалтаар царгас, эспарцит, хошоорог зэрэг ургамлыг тариалж таримал хадлан бэлтгэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэв.
Бэлчээрийг усжуулах зорилгоор 300 орчим худаг гаргаж МАА-ын салбарт ашиглаж байна.
1000 мал бордох 2 цогцолбор төв ашиглалтанд оруулав.
Франц улсын IMV Technology компанийн тоног төхөөрөмжөөр тоног бүрэн тоноглогдсон “Үржил селекцийн төв” үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц зохиомол хээлтүүлгийн ажлыг эхлүүлэв.
Дани улсын Skiold брэндийн үрийн буудайг 4 шат дамжлагаар цэвэрлэх 24 цагийн ажиллагаатай, бүрэн автомат “Үр цэвэрлэх үйлдвэр” үйл ажиллагаа явуулж эхлэв.
300-2000 тоннын багтаамжтай 186 агуулах барьж ашиглалтанд оруулав. Нийт 131834 тн үрийн будаа хадгалах боломжтой боллоо.
Канадын Morris компанийн РАЗР хийн даралтад үрлэгчийн тусламжтайгаар хөрс хөндөхгүйгээр тариалах “Тэг элдэншүүлгэ”-ийн технологийг 50 хувьд хүргэв.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Бүхэл үрийн гурилын үйлдвэр” ашиглалтанд оруулав.
ХАА-н салбарт 200 гаруй км өндөр хүчдлийн цахилгааны шугам тавигдлаа.
Бэлчээрийн малаас тариан талбайг хамгаалж, 170 гаруй км газрыг хашаажуулав.