“Гацуурт" ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Доргонт хэмээх газарт иргэн н.Лхагвадоржоос 2000 га анхны тариалангийн газар авсан.
Хуучнаар эрчим хүчний авто баазыг дуудлага худалдаагаар худалдан авч, “Гацуурт” ХХК-ийн авто бааз болон оффисын зориулалтаар ашиглаж эхлэв.
Өвөрхангай аймаг, Бат-Өлзийт сум, Зүүн Сөдөтийн уурхайг шилжүүлэн авч, ашиглаж эхлэв.
“Баяндулаан Уул” ХХК-ийг худалдан авч, үйл ажиллагаа явуулж эхлэв.
Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөр” амралтын газрын худалдан авав. Цаашид ахмад настан, тамирчдын сувиллын чиглэлээр ажиллуулах зорилготой.
Хуучнаар Тэрэлж зочид буудлын суурийг худалдан авч, барилгын ажлыг эхлүүлэв.
Партизаны үнээний фермийг худалдан авав.
Хүнд машин, механизмын засварын баазыг (2-р бааз) ашиглаж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Сайхантолгой салбарт Хэнтий аймгаас 250 үхэр авснаар Мал аж ахуйн салбарын төвийн суурь тавигдав.