ТӨМӨР ЗАМААР ҮР ТАРИА АЧИЖ, БУУЛГАХ НЭГДСЭН СИСТЕМ
Гацуурт ХХК Сэлэнгэ аймаг дахь салбар болох Гүүрэн Кран салбарт өөрийн эзэмшлийн 350 метр төмөр замд өргөтгөлийн ажил хийсэн.Энэхүү төмөр зам нь модон дэртэй байсныг бетонон дэрээр сольж, өргөн рейс төмрийг бүгдийг шинэчлэн төмөр замаар будаа ачихад зориулан төмөр замын чигийг будаа ачих системд тааруулан шинэчилсэн. Канад улсын Westeel компаний будаа хадгалах бүрэн систем бүхий савыг вагонд ачих зориулалттайгаар холбосон бөгөөд тус бүр 2000 тн будаа хадгалах 3 ширхэг савыг барьж дуусгах шатандаа орж байна.Уг сав нь нийт 6000 тонн будааг хадгалах хүчин чадалтай бөгөөд вагонд ачиж буулгах давуу талтай. Эдгээр саванд хадгалагдаж байгаа будаа нь системээр дамжин төмөр замын дээр байрлах хөлтэй савруу очих бөгөөд уг хөлтэй савнаас вагонруу будаа шууд ачигдана. Төмөр замын дээр байрлах 3 ширхэг хөлтэй сав нь өөр дээрээ пүүтэй бөгөөд орж гарч буй будааг шууд пүүлдэг давуу талтай. Мөн вагонд хэдэн тонн будаа орж буйг хянах, бүрэн автомат нэг хүн уг системийг удирдан ажиллуулах боломжтой.