Tаньд Монгол хүнийг эрүүл хүнсээр хангах ариун үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах, хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг, эрч хүчтэй эвсэг, найрсаг чадварлаг хамт олонтой хөл нийлүүлэн алхах боломжийг санал болгож байна. Танд амжилт хүсье.
Гацуурт ХХК нь ажилтанг сонгон шалгаруулахдаа эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгож байна.
Бүтээлч сэтгэлгээтэй, эрч хүчтэй, тогтвор сууршилтай ажиллах залуусыг ажилд урьж байна! Боловсон хүчийг сонгон шалгаруулахад тухайн хүний мэдлэг, мэргэшил, ажлын дадлага туршлага, ёс зүйн байдлыг харгалзан үзнэ.
Монголын ард түмнийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах хүнлэг ариун үйлсэд бодитой хувь нэмрээ оруулах бол- БИДНИЙ АЛСЫН ХАРАА ЮМ.
Орчин үед IQ- ээс илүүд EQ-г илүүд үзэх болсон. Тэгвэл тэр EQ- гэж юу болох талаар та бүхэнд хэрэг болох үүднээс дарааг мэдээллийг хүргэе. Ажлын ёс зүй, үнэнч шударга зан болон ур чадвар зэрэг нь тухайн ажилтан амжилтад хүрэх гол хүчин зүйл болдог гэдэгтэй хэн хүний санал нийлэх буй за. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар EQ өндөр байх нь карьерын амжилтад хүрэхэд үндсэн үүргийг гүйцэтгэдэг болох нь илэрчээ.