“Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монголын Хүний нөөцийн ажилтнууддаа баярын мэнд хүргэе
Аравдугаар сарын 15-ныг "Хүний нөөцийн ажилтны өдөр" болгон Монгол улсад албан ёсоор тэмдэглээд 4 дэх жилдээ золгож байна. Байгууллагын хөгжлийн гарц, амжилтын үндэс нь хүний нөөц, хүн хүч байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн зөв бодлогоор, үр дүнтэй ажиллуулахад Хүний нөөцийн ажилтан чухал үүрэгтэй байдаг.
“Гацуурт” ХХК-ийн хамт олноос Монголын бүх Хүний нөөцийн ажилтнууддаа баярын мэндийг хүргэж, ажлын амжилтыг хүсэн ерөөе.