ХӨРСНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

“Гацуурт” ХХК-ийн Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн лабораторийн “Хөрсний шинжилгээний лаборатори” нь тариалангийн талбайн хөрсний хими, физик, агрохимийн шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан үндэсний болон олон улсын стандартаар батлагдсан арга, аргачлалаар сорилтыг хийж гүйцэтгэдэг.

 “Гацуурт” ХХК нь тогтвортой хөдөө аж ахуйг бий болгох зорилгынхоо хүрээнд газар тариалан эрхэлдэг бүх талбайн хөрсний дээжинд нарийвчилсан шинжилгээг хийж гүйцэтгэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Хөрс, бордоонд Индукцен холбоост плазмын эмиссийн сфектромерт /Optima 8300 ICP-OES/ төхөөрөмжийг ашиглан ургамалд ашиглагдах хэлбэрийн микро элементүүд, нийт элемент /макро, микро, хүнд металл/ тодорхойлдог бол Тасралтгүй урсгалын анализ /Sun ++/  төхөөрөмжөөр  хялбар задрах азот, нитрат, нитрит, аммони, ургамалд ашиглагдах хэлбэрийн Фосфор (P), Кали (K), Primacs TN/TC автомат төхөөрөмжөөр нийт азот, нүүрстөрөгч, органик биш нүүрстөрөгч тодорхойлж байна.

Хөрсний механик бүрэлдэхүүнийг шимүүрийн аргаар тодорхойлдог байсан бол 2018 оноос эхлэн нойтон шигшүүрийн арга болох MNS ISO 11277:2002 стандартын дагуу тодорхойлдог болоод байна.

Нэгдсэн лаборатори нь байгуулагдсан цагаасаа эхлэн  “Гацуурт” ХХК-ийн хэрэгцээнд ашиглагдаж буй усанд цахилгаан дамжуулах чадвар, усны орчин, нитрат, нитрит, аммони  болон 20 гаруй төрлийн макро болон микро элементийн шинжилгээг хийж байгаа ба 2018 оны 1 сараас эхлэн хамрах хүрээгээ өргөтгөн нийт хлор, хатуулаг, перманганантын исэлдэх чанар, хуурай үлдэгдэл зэргийг нэмж тодорхойлж байна.


ХАЯГ:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, 2-р цахилгаан станцын баруун талд Гацуурт ХХК төв байр