Эрүүл мэндийн үзлэг

2019.07.09 Олон нийтийн арга хэмжээ Read count: 3244

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, учирч болох элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлж ирсэн. Үүнд:

  • Шинэ ажилтнуудаа гэрээт эмнэлэгт дотор, нүд, чих хамар хоолой, зүрхний бичлэг, ЭХО,  мэдрэл, БЗХӨ, сүрьеэ зэрэг нарийн мэргэжлийн эмчийн  үзлэгт хамруулдаг.
  • Ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулдаг.
  • Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай ажилтнуудаа СХД-ийн Эрүүл мэндийн 14-р төвд хэвтүүлэн эмчлүүлдэг.
  • Газар тариалан, МАА-н салбар болон уул уурхайн салбарт эмч томилон ажиллуулж байна.
  • Салбар нэгж, объектод анхны тусламжийн эмийн санг байршуулж, тусламж үйлчилгээ үзүүлдэг.
  • Ажилтнуудаа хүний биед хортой нөхцөлд ажилласан тохиолдолд  хор саармагжуулах бүтээгдэхүүнээр хангадаг.