ҮРИЙН ЧАНАР, ХОРИО ЦЭЭРИЙН ЛАБОРАТОРИ

Үрийн чанар, хорио цээрийн лаборатори” нь 2016 онд байгуулагдсан ба хүнс болон хөдөө аж ахуйн салбарт аналитик хэмжигч хэрэгсэл үйлдвэрлэлээр тэргүүлэгч Швед улсын Perten Intruments компанийн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр сорилтыг хийж гүйцэтгэдэг. Тухайлбал улаанбуудайн дээжинд чийг, уураг, нойтон цавуулаг, шилэнцэр, эзэлхүүн жин зэрэг үзүүлэлтүүдийг Инфраматик 9500 спектрометр, гурилын дээжинд нойтон цавуулаг, цавуулгын чанар, хуурай цавуулаг зэрэг үзүүлэлтүүдийг Глүтоматик 2200 зэрэг төхөөрөмжөөр богино хугацаанд түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэж байна.

Манай лаборатори нь үр тариа, гурил, хүнсний ногоонд чанар, тарих үрийн чанар, хорио цээрийн шинжилгээг үндэсний болон олон улсын стандарт, арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэдэг.

Шинжилгээний чанар хангалтыг хангах зорилгоор олон улсын болон үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг ур чадварыг үнэлэх сорилтын хөтөлбөрт тогтмол амжилттай оролцож байна.

ХАЯГ:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, 2-р цахилгаан станцын баруун талд Гацуурт ХХК төв байр