BEJO
Хүнсний ногооны үр үржүүлэг, худалдааны чиглэлээр салбартаа дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын Bejo компани нь 1963 оноос үрийн судалгааны ажлаа эхлүүлж байснаас хойш өдгөө 1700 гаран эрдэмтэн судлаачид, ажилтантай. Ургамалд маш нарийн судалгаа шинжилгээг хийн сайн чанарын хүнсний ногооны сортуудын үрийг гарган авч байна. “Гацуурт” ХХК нь 2016 оноос Bejo компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Монгол орны хөрсөнд нутагшуулсан шилсэл сортын үрээр тарьж ургуулсан хүнсний ногоог зах зээлд нийлүүлж байна.