Dong Yang engineering
ХХКомпани нь БНСУ-д 1983 оны 10 сарын 18 нд байгуулагдаж Монгол Улсад 2004 оны 05 сарын 25 нд Төлөөлөгчийн Газар нээсэн ба эдүгээ АНУ,Япон,Судан,Чехословак,Энэтхэг, Индонези,Швейцар, Монгол гэх зэрэг дэлхийн 20 гаруй оронд хамтран ажилладаг билээ.
Монгол Улсад БНСУ-ын “Донг Янг Инженеринг” ХХК нь “Гацуурт”ХХК-тай Монгол Улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийг хамтран байгуулсан ба чанартай мэргэжлийн түвшинд хүрсэн,дэлхийн зах зээлийн жишигт нийцсэн ажил үйлчилгээг олон улсын бизнесийн соёлтойгоор түргэн шуурхай гүйцэтгэх зорилт тавин ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлэн дэлхийн зах зээлийн хөгжлийн ололттой зүйлсийг шууд хурдтай нэвтрүүлэх улмаар эх орны хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилгыг агуулсанд оршино.
Тус компаниудтай түншийн холбоо тогтоож ажил хэрэг хамтран явуулахаас гадна орчин үеийн техник технологийн өндөр хөгжлийг чанарын орчин үеийн түвшин хийх арга барилыг Монгол Солонгос хоёр улсын мэргэжилтэнгүүдийн удирдлаган доор амжилттай олон жил хэрэгжүүлж ирсэн билээ.
Уг компаниудтай анх орж ирсэн цагаас эхлэн нягт хамтран ажиллаж 2,3 давхрын хөргөлтийн технологи, компрессор тавих ажлыг 2004 – 2006 онуудад бүрэн ашиглалтанд оруулж 2006 - 2007 онд дээрх харилцагч компаниудтай нягтран ажиллаж Сэлэнгэ аймагт мал нядалгааны газрыг чанарын өндөр түвшинд шинэ техник технологийг ашиглан угсарч барьж өгснөөр HASSP системийн нөхцөлд таарсан хүн амын эрүүл аюулгүй хүнсээр хангах бололцоог бий болгосон. Уг асуудал нь хамтран ажиллагч байгуллагуудаасаа сайшаал урам зоригийг хүлээн авсан томхон ажил юм. Тэрэлжид Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 5 одтой зочид буудлын хийн гал тогооны 1 ба 2 давхрын бүрэн тоноглол, хоолойн угсралт, хүн тээвэр болон ачааны лифтийн угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.