JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮД “ГАЦУУРТ” ХХК-ИЙН ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТАЙ ТАНИЛЦЛАА

2019.10.07 Мэдээ Read count: 3185

 “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат JCI  Монгол /Junior chamber international/ олон улсын төрийн бус байгууллагын хүсэлтийн дагуу тус байгууллагын гишүүдийг 2019 оны 09-р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь ГТМАА-н салбарын төв салбартаа хүлээн авч уулзлаа.

JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүнтэй олон улсын томоохон байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагааг дэлхийн олон оронд явуулж байна. Монгол улс 1995 онд Английн Глазго хотод чуулсан Дэлхийн JCI-ийн 51 дэх удаагийн чуулганаар тус байгууллагын жинхэнэ гишүүнээр элсэн JCI Монгол байгууллага байгуулагдсан түүхтэй. JCI Монгол байгууллага нь одоогийн байдлаар 14 салбар, 1000 гишүүн, 150 гаруй сенатортай үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр JCI  Монгол байгууллагын зорилго, чиглэл, нийгэмд зориулж хийсэн ажлуудын тухай товч танилцуулга хийсэн бөгөөд “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатын эрхэлж буй бизнесийн салбаруудын үйл ажиллагааны чиглэл, өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, цаашдын зорилгын талаар сонирхолтой яриа өрнүүлж түүний бизнесийн туршлагаас судалсан юм.

Уулзалтын дараа газар тариалан, мал аж ахуйн салбарын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, оройн хоол зооглон 1 өдрийн танилцах уулзалт дуусав.