MERLO

Итали улсын Merlo компани нь 1964 онд байгуулагдсан, 1200 орчим ажиллагсадтай, 220 000 м 2 талбай бүхий үйлдвэрийн байртай. Нийт бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг дэлхий даяар тархсан 600 гаруй төлөөлөгчөөрөө дамжуулан борлуулдаг. Merlo компани нь суурин дээрээ эргэдэг телехандлер болон гидро хүч дамжуулагчтай телехандлерийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч юм. “Гацуурт” ХХК 2014 оноос тус компаний албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Merlo компанийн техникүүд нь жолоодоход хялбар, аюулгүй, ажлын бүтээмж өндөр, үйл ажиллагааны зардлыг хамгийн бага байлгах боломж зэргийг цогцоор нь шийдэж чадсан бөгөөд газар тариалан, барилга зэрэг үйлдвэрлэлийн бүхий л салбарт ашиглах боломжтой. http://merlo.com