Morris

Morris

Моррис үрлэгчийн дараагийн үе бол Maxim II юм. Эхний Maxim- аас ялгаатай дэвшилттэй зүйл нь илүү оновчтой бие даасан болж өөрчлөгдсөнд оршино. Үр бордоо хоёрын суулгалт нь яг тохируулсан газарт тохирсон хэмжээнд суугдах бөгөөд төв болон жигүүрийн секцүүдэд суулгасан үр, бордоо хөрсөнд суулгаж өгдөг дамжуулан суулгах хоолой шинээр байрлуулан суулгасанаар дээрхи үр дүнд хүрч байгаа юм. Моррис-ын дугуй нь чулуурхаг болон овон товонтой ямар ч төрлийн хөрсөн дээр төвөггүй явах ба үрийг хөрсөнд суулгах хэмжэнд нөлөөлөõгүйгээр ажиллана. Maxim II-т цүүц болон цүүцний ир бүгд паралел байрлагдсан байх бөгөөд үр хоорондоо нийлэх холилдох асуудал үгүй болох ба нэг шугаманд эмх цэгцтэй áàéðëàíà. Моррис үрлэгчийн бас нэгэн давуу тал нь аль ч төрлийн хөрсөнд ямар ч үрийг цэвэр нямбай суулгах бүрэн бололцоотой байдгаараа онцлог байдаг. Мөн үр бордоо хоёрыг нэг удаагийн явалтаар л зэрэг суулгах боломжтойгоороо давуу талтай. Энэ нь эдийн засгийн хувьд ажиллах хүч болон бусад зардлыг мэдэгдэхүйцээр бууруулж байгаа юм. Моррис зөвхөн бат бөх харагдахдаа гол нь биш үйлдвэрлэгдэхдээ л геометрийн нарийн хэмжээс бүрийг анхаарч робот хэлбэрээр угсрагдсан хамгийн сүүлийн үеийн техникүүдийн нэгэнд зүй ёсоор орно. http://Morris-industries.com

Худалдаалж буй техник хэрэгсэл

Сэлбэг захиалах

Сэлбэг захиалгын маягт Захиалга илгээх

 

Утас: 99005497       E-mail: parts1@gatsuurt.mn