OMEX

OMEX компани нь 1993 онд Англи улсад байгуудагдсан ба өндөр концентраци бүхий ургамлын шингэн бордоо, үр ариутгагч, идэвхжүүлэгч үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Дэлхий даяар 70 гаруй албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан борлуулалтаа хийдэг бөгөөд маш нарийн уялдаа холбоотой, чадварлаг агрономичдын баг хэрэглэгчдэдээ зөвлөгөө өгч ажилладаг. OMEX-ийн бүтээгдэхүүнүүд нь сүүлийн үеийн өндөр технологиор бүтээгдсэн, өндөр концентрацитай / агууламжтай/, 100 хувь усанд уусдаг, зарим төрлийн ургамал хамгаалах бодистой хамт хэрэглэж болдогоороо онцлогтой. Шингэн, усанд бүрэн уусдаг учраас ургамалд навчаар дамжуулж бордоо болгон тэжээл өгөх бөгөөд энэ явцыг үр дүнтэй болгох “EBA технологи” хэмээх шинэ технологийн боловсруулах системийг бүтээгдэхүүндээ ашигладаг. OMEX компани нь бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч ажилладаг бөгөөд үйлдвэрлэлийн дамжлага тус бүр маш нарийн хяналттай, био идэвхжүүлэх технологиор хийгддэг. “Гацуурт” ХХК нь 2015 оноос OMEX компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. http://omex.com