Уул уурхайн салбарт ашиглалтын шинэ технологи / ашиглалтын явцад нөхөн сэргээлт хийдэг/ нэвтрүүлэв.
“Гацуурт" ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Шороон ордны ашиглалтын явцдаа нөхөн сэргээлтээ хийж, агуулга нөөц багатай ордуудыг ашиглах Шинэ Зеландын зөөврийн төхөөрөмжийг уул уурхайн салбарт анх удаа нэвтрүүлсэн.
Азидаа хамгийн томд тооцогдох АНУ-ын Val- mont брэндийн усалгааны системийн суурилуулав. Энэ нь Монголд шинэ төрлийн усалгааны төхөөрөмж нэвтрэх суурь болсон.
Канадын Westeel брэндийн үр тариа хадгалах хэвтээ болон босоо агуулахуудыг Монголд анх удаа ашиглалтанд оруулсан.
Нөхөн сэргээлт хийсэн Монголын анхны компани болсон. Уул уурхайн салбарт техник болон биологийн нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөд нь буцаан оруулж болдогыг харуулж жишиг тогтоосон.
Монголын анхны таван одтой Тэрэлж зочид буудлыг ашиглалтанд оруулж, олон улсын чанарын шаардлага хангасан үйлчилгээг нэвтрүүлж, Монголын аялал жуулчлалын салбарт томоохон дэвшил гаргав.
БНСУ-ын “Dong Yang Engineering” компанийн бүрэн автомат 2000 тн-ын 10 өрөө бүхий хүнсний ногоо хадгалах агуулахууд ашиглалтанд оруулсан нь эрүүл чанартай хүнсний ногоо хэрэглэх эхлэл тавигдсан.
Mонголын анхны HD форматын телевизийг байгуулж нээлтээ хийв. Монгол ТВ нь Монголд анх удаа оюуны өмчийн эрхтэйгээр дотоод, гадаадын контентуудыг худалдан авч, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэж байна.
Mах бэлтгэх, боловсруулах бүрэн автомат анхны үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Тус үйлдвэр нь БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мах загсаах, сэврээх зориулалттай.