Өвөрхангай аймаг, Бат-Өлзийт сум, Зүүн Сөдөтийн уурхайг шилжүүлэн авч, ашиглаж эхлэв.
“Баяндулаан Уул” ХХК-ийг худалдан авч, үйл ажиллагаа явуулж эхлэв.
Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөр” амралтын газрын худалдан авав. Цаашид ахмад настан, тамирчдын сувиллын чиглэлээр ажиллуулах зорилготой.
Хуучнаар Тэрэлж зочид буудлын суурийг худалдан авч, барилгын ажлыг эхлүүлэв.
Партизаны үнээний фермийг худалдан авав.
Хүнд машин, механизмын засварын баазыг (2-р бааз) ашиглаж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Сайхантолгой салбарт Хэнтий аймгаас 250 үхэр авснаар Мал аж ахуйн салбарын төвийн суурь тавигдав.
“Хүнс Трейд” ХХК-ийг дуудлага худалдаагаар худалдан авч, үйл ажиллагаагаа эхлэв.
Канад улсын Morris Industries INC компанийн үрлэгч, сийрүүлүүрийг газар тариалангийн салбартаа ашиглаж эхлэв.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Сайхантолгой салбар. Мал аж ахуйн үтрэмийг түшиглэн МАА-н төв байгуулагдаж эхлэв.