төрийн хүндэт шагнал гардуулах ёслол

2015.05.23Read count: 2994

2016.11.19

Гацуурт ХХК нь Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүн ардаа эрүүл хүнсээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа дараах ажилтнуудыг төр засгийн шагналаар шагнаж урамшууллаа. Шагналыг ерөнхий захирал Л.Чинбат улам их ажлын амжилт хүсэн ерөөж, Дархан салбарын дарга Х.Бямбажавыг ХАА-н салбарын Тэргүүний ажилтан, Техникийн албаны дарга Ц.Батбуяныг ХХААХҮ-ийн Яамны “Хүндэж Жуух Бичиг”, Дархан-Хушаат салбарыг хариуцсан ахлах нягтлан бодогч Б.Эрдэнэбаатарыг Нягтлан бодох бүртгэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг болон үнэмлэхийн хамт гардуулан өглөө. Уг гардуулах арга хэмжээнд Гацуурт компаний хамт олон болон удирдлагууд төрийн шагнал авсан ажилтнуудаа халуун дотноор баяр хүргэлээ.