2002 онд Шороон ордны ашиглалтын явцдаа нөхөн сэргээлтээ хийж, агуулга нөөц багатай ордуудыг ашиглах Шинэ Зеландын зөөврийн төхөөрөмжийг уул уурхайн салбат анх удаа нэвтрүүлсэн.
2006 онд Нөхөн сэргээлт хийсэн Монголын анхны компани болсон. Уул уурхайн салбарт техник болон биологийн нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөд нь буцаан оруулж болдогыг харуулж жишиг тогтоосон.
Газар тариалангийн салбарт техник технологийн дэвшлийг авчирсан. Том оврын 3-400 морины хүчин чадалтай Jhone Deere трактор, 12-21 м өргөн явцтай хийн даралтат Моррис үрлэгчийг анх удаа ашигласнаар ажлын бүтээмж өссөн.
"Тэг элдэншүүлэг”-ийн технологийг салбартаа нэвтрүүлсэн нь Монголын газар тариалангийн салбарыг шат ахиулсан явдал болсон.
2003 онд Азидаа хамгийн томд тооцогдох АНУ-ын Valmont брэндийн усалгааны системийн суурилуулав. Энэ нь Монголд шинэ төрлийн усалгааны төхөөрөмж нэвтрэх суурь болсон.
2018 онд Дани улсын Skiold брэндийн бүрэн автомат “Үр цэвэрлэх үйлдвэр”-ийг ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь цагт 90 тн үрийн буудайг цэвэрлэж ариутгах хүчин чадалтай.
2008 оноос БНСУ-ын “Dong Yang Engineering” компанийн бүрэн автомат 2000 тн-ын 10 өрөө бүхий хүнсний ногоо хадгалах агуулахууд ашиглалтанд оруулсан нь эрүүл чанартай хүнсний ногоо хэрэглэх эхлэл тавигдсан.