Мал аж ахуй
Гацуурт” ХХК нь Газар тариалан, мал аж ахуйг хослон хөгжүүлэх зорилт тавьж, уламжлалт мал маллагааны арга барил дээрээ суурилан, эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэн Монголын МАА-н салбарын ҮРЖИЛ СЕЛЕКЦИД томоохон шинэчлэлт хийснээр анх удаа дэлхийн махны чиглэлийн үүлдэрлэг байдлыг тодорхойлогч АНГУС /Angus/, сүүний чиглэлийн ХОЛШТЕЙН /Holsteins/ үүлдрийн үхрийн эвсэл эсийг нутагшсан Халимаг үнээнд шилжүүлэн суулгах ажлыг олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болгож, Монголд анх удаа махны чиглэлийн АНГУС /Angus/ үүлдрийн үхрийг эх сүргээр нь үржүүлж гаргаж авсан. 2006, 2007, 2008 онд үхэр сүргийг үржил селекцид биотехнологийн дэвшилтэт технологийг анх удаа нэвтрүүлж, 2007 онд Ангус /Angus/ үүлдрийн үхрийн үр хөврөлийг 816 толгой хээлтэгч холимог үнээнд шилжүүлэн суулгаж 98 толгой Ангус /Angus/ үүлдрийн цэвэр тугал хүлээн авсан. Нийт үхэр сүргийн 20 хувь нь махны чиглэлийн АНГУС /Angus/ үүлдрийн үхэр 10 хувь нь махны чиглэлийн, ЛИМУЗИН /Limousin/ үүлдрийн үхэр 5 хувь нь сүүний чиглэлийн МОНБИЛЛИАРД /Montbéliard/ үүлдрийн үхэр, ХОЛШТЕЙН /Holsteins/ үүлдрийн үхэр болон үржиж байна.
livestock population
large cattle | |
7788 | |
small cattle | |
3057 | |
Angus | Limousin |
---|---|
20% | 10% |
Montbéliard | Holstein |
5% | 5% |
бод мал | |
7788 | |
бог мал | |
3057 | |
ангус | лимузин |
---|---|
20хувь | 10хувь |
МОНБИЛЛИАРД | ХОЛШТЕЙН |
5хувь | 5хувь |
Эрчимжсэн мал аж ахуйн хүчин чадал
Өндөр ашиг шимтэй малыг бэлчээрт гартал 210 хоног байнгын тэжээлт орчинд өсгөн үржүүлж байна. Үүний тулд дараах байгууламжуудыг ашиглалтанд оруулсан.
•200 гаруй хашаа саравч
•5 км мал усалгааны бетонон шуудуу
•Өндөр ашиг шимтэй донор үнээний төл хүлээн авах зориулалттай 40 х 60 мкв хэмжээтэй малын байр.
Үүлдэр угсаа удмын сангийн тухай

Ангус /angus/ үүлдрийн үхэр
Ангус үүлдрийн үхэр нь махан ашиг шим өндөр ба бух нь дунджаар 908 кг, үнээ нь дунджаар 680 кг жинтэй байдаг.

Сүүний чиглэлийн Холштеин /Holstein/, Монбелард /Montbelard/ үүлдрийн үхэр:
Холштейн /Holsteins/, Монбиллард /Montbéliard/ үүлдрийн

Махны чиглэлийн Лимузин /Limousin/ үүлдрийн үхэр
Үр төлдөө удамшлын чанараа дамжуулдгаараа дэлхийд гайхагддаг.

Монгол үхэр:
Сэлэнгэ, Халимаг, Монгол үүлдрийн үхэр нь мах сүүний хосолмол ашиг шимтэй, бух нь 700 кг, үнээ нь 550 кг жинтэй

Дорпер /Dorper/ үүлдрийн хонь
Дорпер /Dorper/ үүлдрийн хонь нь Монгол орны цаг агаарт дасан зохицох чадвартай, махны гарц их, ашиг шимтэй, төлөрхөг чанар сайтай, тарга хүч их үедээ ойролцоогоор 40- 45% нь ихэрлэдэг. Нас гүйцсэн цэвэр хуцны амьдын жин 88-91 кг, 2 настай эр хонины амьдын жин 70 кг байна.

Санэн /Saanen/
Түүнийг анх бий болгоход Швейцар нутгийн сайхан байгаль, цаг уур нөлөөлсөнөөс гадна олон жилийн шилэлт сонголт,