Хүнсний ногоо
Дани улсын SKALS компанийн төмс, хүнсний ногоог сортлон ангилж, савлах, жинлэх цогц шугамыг 2015 онд ашиглалтанд оруулсанаар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн савлагаат хүнсний ногоог зах зээлд нийлүүлж байна.
Монгол хүнд эрүүл хүнс
food-production-and-trade.Food production
V |
454 HA 25 TYPES 150 SORT |
MEAT, VARIETY PRODUCTION |
15 ТYPES 19 VARIETY MEAT |
Монгол хүнд эрүүл хүнс
Хүнсний ногоо |
454 ГА 25 НЭР ТӨРӨЛ 150 СОРТ |
Мах, дайвар бүтээгдэхүүн |
15 ТӨРЛИЙН МАХ 19 ТӨРЛИЙН ДАЙВАР МАХ |
Мах, дайвар бүтээгдэхүүн
"Гацуурт гурил" ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл хотод 2014 оноос "Жавхлант Гурил" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2016 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэн "Гацуурт гурил" нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд дэлхийн стандартад нийцсэн техник технологийг үйлвэрлэлдээ нэвтрүүлэн, эх орныхоо хөрсөнд өөрсдийн тарьж ургуулсан гарал үүсэл нь тодорхой, шилмэл сортын буудайгаар үйлдвэрлэж байна.
Хүчин чадал: Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн нэг ээлжээр өдөрт 30 тн гурил үйлдвэрлэж байна. 2017 онд үйлдвэрлэлийг 2-3 ээлж болгон нэмэгдүүлж өдрийн үйлдвэрлэлийн хэмжээг 100тн болгох зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн жишигт нийцсэн автомат удирдлага бүхий тус үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 30-35 мянган тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай. Үйлдвэрийн нийт ашигтай талбай 1450 мкв үүнээс захиргааны байр 220 мкв, үйлдвэрийн байр 700 мкв, агуулах 550 мкв буюу 300 тн, үр тариа хадгалах 3000 тн багтаамжтай силос,
Бүтээгдэхүүний төрөл
Тус үйлдвэр нь Монгол улсын стандарт MNS 0224:2009 чанарын шаардлагыг хангасан дээд БГ-055, 1-р гурил БГ-085, 3-р гурил БГ-140 болон дагалдах бүтээгдэхүүн болох тэжээлийн хивэг үйлдвэрлэж байна.
Чанарын хяналт: Манай үйлдвэр нь орчин үеийн лабораторын багаж, тоног төхөөрөмж шинжилгээний багажуудаар тоноглогдсон лаборатор ажиллаж, өдрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ бүх төрлийн лабораторийн шинжилгээг хийж хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Үйлдвэрийн нэг хэсэг болох сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторит бүх төрлийн шинжилгээг хийж чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Зөгийн бал савлах үйлдвэр
Дэлхийд жилдээ нийт 1.5 сая тонн зөгийн бал үйлдвэрлэдэг ба үүний 80%-ийг таримал балт ургамлаас хураан авдаг байна. Харин Монгол улс жилдээ 150-200 тонн зөгийн балыг үйлдвэрлэдгээс 80% нь байгалийн балт ургамлаас хураан авдаг байна. Энэ нь өөрийн орны хэрэгцээний 30 орчим хувь болдог бөгөөд энэ аж ахуйг Монгол оронд хөгжүүлэх бүрэн боломжтой. 2 сая орчим бүл зөгийг үржүүлж 22 мян. тонн бал авах боломжтой. Монгол орны балт ургамал нь далай түвшнээс дээш 1100-1300 метр өндөрт ургадаг онгон байгалийн зэрлэг цэцэгс байдаг бөгөөд үүний дийлэнх нь ховордсон, нэн ховордсон эмийн ургамлууд байдаг.
Ийм дахин давтагдашгүй эко системээс хураан авсан зөгийн бал нь хамгийн үнэт чанартай бөгөөд энэхүү нандин зөгийн бал нь тэжээлийн болон биологийн идэвхит бодис агуулсан байдаг.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, 2-р цахилгаан станцын баруун талд Гацуурт ХХК төв байр
УТАС:
(+976) 70171907
И-МЭЙЛ:
sales_info@gatsuurt.mn
sales_office@gatsuurt.mn









Хүнсний худалдаа
“Гацуурт” ХХК нь 2007 оноос хойш хүнсний ногооны үйлдвэрлэл борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Монгол хүнд, эрүүл хүнс” уриатай “Гацуурт” ХХК нь улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд хийгдэх хамгийн чухал ажил нь хэрэглэгчдэд эрүүл хүнсийг баталгаатайгаар хүргэх явдал гэж үздэг.
Иймээс хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд эрүүл, шинээр нь хүргэх борлуулалтын захиалга, түгээлтийн систем болон “Гацуурт” нэрийн хүнсний дэлгүүрийг бий болгон ажиллаж байна.









Худалдаа, нэрийн дэлгүүр
“МОНГОЛ ХҮНД-ЭРҮҮЛ ХҮНС” уриатай Гацуурт Компани нь гарал үүсэл нь тодорхой, чанарын шаардлага хангасан өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор Гацуурт нэрийн дэлгүүр болон гэрээт борлуулагчид, Номин, Good price, И март зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нэрийн дэлгүүрийн 8 салбар үйл ажиллагаа явуулж байна.
ХАЯГ: Улаанбаатар хот,Сонгинохайрхан дүүрэг,20-р хороо, “Гацуурт Хүнс” ХХК УТАС: (+976) 7575-1616 И-МЭЙЛ: sales_info@gatsuurt.mn |
|





Чингэлтэй дүүрэг