Авто тээврийн үйлчилгээ
Тээвэр үйлчилгээний Авто бааз нь 2000 онд “Гацуурт” ХХК-ийн харъяа салбар болж үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 255 авто машин, 113 авто чиргүүл, нийт 368 тээврийн хэрэгслээр “Гацуурт” ХХК-ийн салбар нэгж болон харилцагчдад бүх төрлийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Тээвэр үйлчилгээний хэлтэс нь АНУ-ын International IHC, Швед улсын Volvo, Хятад улсын Nord Benz зэрэг үйлдвэрлэгчдийн чирэгч болон өөрөө буулгагч автомашинуудаар тээвэр үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. “Гацуурт” ХХК нь тээврийн үйлчилгээндээ тухайн бараа бүтээгдэхүүний онцлогт тохирсон, зориулалтын чиргүүлүүдийг ашигладгаараа онцлог юм. Тухайлбал газар тариалангийн салбарт үр тариа ачих зориулалтын хөнгөн метал хийцтэй, бат бөх багтаамж сайтай, өөрөө буулгагч чиргүүлүүдийг ашиглаж байгаа нь зардал бууруулж бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх давуу талтай.
Agricultural machineries
Agricultural machineries |
564 type |
Mining machineries |
91 type |
Automachine and trailers |
368 type |
Тоног төхөөрөмж |
564 нэгж |
Уул уурхайн тоног төхөөрөмж |
91 нэгж |
авто машин, чиргүүл |
368 нэгж |
Техникийн түрээс
“Гацуурт” ХХК нь хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн худалдаа, завсар үйлчилгээ, түрээсийн үйлчилгээг өөрийн салбар нэгж болон бусад иргэн, аж ахуй нэгжүүдэд үзүүлдэг. Авто тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн бүх төрлийн техник тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг үзүүлэх боломжтой.
УТАС: (+976) 99088559
Засвар үйлчилгээ
“Гацуурт” ХХК-ийн засварын төв нь авто засвар болон ХАА-н хүнд механизмын засварын төв гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон засвар үйлчилгээний төв юм. Харилцагчид техник тоног төхөөрөмжийн чанараас гадна нийлүүлэгч компаний нэр хүнд, ажлын туршлага, мэргэжлийн зөвлөгөө, засвар үйлчилгээ, сэлбэгийн нөөц зэрэг олон шалгуурыг харгалзаж, техник тоног төхөөрөмжийг сонгодог. Иймээс бид энэ шаардлагыг хангаж хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх зорилготой. Мөн сэлбэгийн нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд манай агуулахад 8000 гаруй нэр төрлийн сэлбэг хадгалагдаж байгаа нь хэрэглэгчдэд шуурхай үйлчлэх нэгэн давуу тал болдог. “Гацуурт” ХХК нь Монгол