Хөдөө аж ахуйн нэгдсэн лаборатори
“Гацуурт” ХХК нь «Монгол хүнд эрүүл хүнс» уриаг эрхэмлэн эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан чанартай хүнсээр ард олныг хангах бодлогын хүрээнд 2016 онд “Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн лаборатори”-ийг үүсгэн байгуулсан бөгөөд “Үрийн чанар хорио цээрийн лаборатори”, “Хөрсний шинжилгээний лаборатори”, “Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори” гэсэн 3 бүрэлдэхүүн лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол орны хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар хяналт, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулан тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд лабораторийн эрхэм зорилго оршино. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь шинжилгээ, судалгаа, сургалт юм.
Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн лаборатори нь европын улсуудын тэргүүлэх брендийн хими, физик, үрийн чанар, эрүүл ахуйн сорилт туршилт гүйцэтгэх зориулалт бүхий орчин үеийн өндөр нарийвчлалтай, бүрэн автомат тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон бөгөөд сорилтыг чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай хийж гүйцэтгэхийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байна.
Манай лаборатори нь Монгол улсын “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS/ISO/IEC 17025 стандартын шаардлагад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн 2018 онд Стандарт, хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн бөгөөд итгэмжлэлийн хүрээнд хөрс, ус болон бордоо, малын тэжээлд агрохими, физикийн шинжилгээ, үр тариа, гурил, хүнсний ногооны чанар болон хорио цээрийн шинжилгээг тус тус хийж гүйцэтгэдэг.
Сорилтын лаборатори нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр мэргэшсэн, дадлага туршлагатай мэргэжилтэн, судлаачдаар боловсон хүчнээ бүрдүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн Лаборатори
Үрийн чанар, хорио цээрийн лаборатори |
2015 OH Perten Instruments /Perkin Elmer/ company |
Хөрсний шинжилгээний лаборатори |
2016 OH Perkin Elmer company |
Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори |
2018 OH Esco, IVU, Thermo scientific, Memert, Astell |
Үрийн чанар, хорио цээрийн лаборатори |
2015 OH Perten Instruments /Perkin Elmer/ company |
Хөрсний шинжилгээний лаборатори |
2016 OH Perkin Elmer company |
Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори |
2018 OH Esco, IVU, Thermo scientific, Memert, Astell |
Сорилтын үйлчилгээ

Үрийн чанар, хорио цээрийн шинжилгээ
Тодорхойлох үзүүлэлтүүд:
- Чийг
- Уураг
- Нойтон цавуулаг
- Цавуулгын чанар
- Цардуул

Хөрсний шинжилгээ
Тодорхойлох үзүүлэлтүүд:
1. Хөрсний механик бүрэлдэхүүн (эрдэс хэсгийг ялган авч хийнэ): нойтон шигшүүр (2000 микрометр, 630, 200, 63, 20) + Шимүүрийн арга (20, 6.3, 2 микрометр)
2. Хөрсний урвалын орчин (ус болон 0.01М CaCl2)
3. Хөрсний цахилгаан дамжуулах чадвар
4. Эрдэс азот - аммони, нитрат (ус болон 0.01М CaCl2 -т)
5. Эрдэсжих азот (40 °C-т 7 хоног ингубацын аргаар)
6. Нийт азот, органик азот
7. Хөдөлгөөнт Р, К (CAL; аммонибикарбонат, CAL уусмал, Олсен)
8. Cation-exchange capacity (CEC), Potential CEC, Effective CEC
9. Солилцох суурийн катионууд – Ca, Mg, K, Na
10. Хөдөлгөөнт Р, К (CAL; аммонибикарбонат, CAL уусмал, Олсен)
11. Хөдөлгөөнт микро элементүүд (Аммонийн нитрат, Мелич, EDTA), Хөдөлгөөнт (toxic level) хүнд металууд (Аммонийн нитрат, Мелич, EDTA)
12. Хөрсөн дэх нийт С
13. Хөрсөн дэх органик биш С (карбонат)
Хөрсний нягт, хээрийн чийг багтаамж
Усны шинжилгээ/Ундны болон Хөдөө аж ахуйн усжуулалтын ус/
Тодорхойлох үзүүлэлтүүд:
- Усны орчин, pH
- Хөрсний цахилгаан дамжуулах чадвар
- Хлор /чөлөөт болон нийт хлор/
- Эрдэс азот - аммони, нитрат (ус болон 0.01М CaCl2 -т) (NH4+)
- Нитрат, Нитрит (NO3-), (NO2-)

Малын тэжээл, ургамлын шинжилгээ
Тодорхойлох үзүүлэлтүүд:
- Чийг
- Нийт азот
- Нийт нүүрстөрөгч
- Нийт Уураг /тооцоогоор/
- Үнслэг


Тодорхойлох үзүүлэлтүүд:
- Чийг
- Нягт
- Урвалын орчин, pH (EC)
- Нитрат, Нитрит NOx - азот
- Цахилгаан дамжуулах чадвар

Микробиологи /Хүнс, тэжээл, ус/
Тодорхойлох үзүүлэлтүүд:
- laboratory.Species numbers of bacteria
- Salmonella spp
- L. monocytogenes
- laboratory.E.
- laboratory.B.

Хүнсний бүтээгдэхүүн/Сүүний чанарын шинжилгээ/
Тодорхойлох үзүүлэлтүүд:
- Тослог
- Тосгүй хуурай бодис
- Нягт, г/см3
- Нягт
- Лактозе

Хүнсний бүтээгдэхүүн/Гурилын чанарын шинжилгээ/
Тодорхойлох үзүүлэлтүүд:
- Өнгө
- Уураг
- Нойтон цавуулаг
- Цавуулгын чанар
- Хуурай цавуулаг

Хүнсний бүтээгдэхүүнХүнсний ногоо/
Тодорхойлох үзүүлэлтүүд:
- Чийг
- Хуурай бодис
- Мэдрэхүйн үзүүлэлт
- laboratory.Nitrate, nitrite
- Элементийн анализ /макро, микро элемент, хүнд металл/
Нэмэлт үйлчилгээ
- - Талбайн нарийвчилсан судалгаа
- - Талбайгаас хөрсний дээж авах
- - Хөрсний судалгааны/талбайн багаж хэрэгсэл түрээслэлт
- - Бордооны норм тогтоох, зөвлөмж гаргах
- - Хөрсний судалгааны/талбайн багаж хэрэгсэл түрээслэлт
- - Талбайн цаг уурын станц суурилуулалт, нийлүүлэлт